2012.08.18. Говь-Алтай. Хүнхэрийн амралтын ерөнхий төрх.
Жаргалан сумын урд зүгт орших Хасагт хайрхан ууланд Хүнхэрийн амралт байрлана.
Зам сайнгүй. Бороо их орвол ачаатай фургон өгсөж гарч чадахгүй шинжтэй. Бид тээр цаана харагдах хөндийгөөс ирцгээсэн.
1972 онд анх аймаг дундын амралт хэлбэрээр байгуулагдсан түүхтэй. Баянхонгор, Завханы малчид, хөдөлмөрчид их ирдэг байсан болов уу.
Амралтын олон байртай. Бид хамгийн урд байрлах ногоон байшингуудад орцгоосон. Өрөөнд илүү дутуу зүйл байхгүй, хэдэн ор, нэмэх нь ширээ.
Ойролцоох хадан дээр таван хошуу мөнхөрч.
Эргэн тойронд өндөр хад асга. Хадан дундаас мод ургасан байх нь элбэг.
Буудлын өрөөнд ширээнд үхлүүт скочлогдсон журам, цагийн хуваарь.
Рашаан ихтэй, байгаль нь үзэсгэлэнтэй гоё л амралт юм.

No comments:
Post a Comment