Өчигдөр зуслангаасаа бүр нүүж орж ирэв. Зуслан орох процесс маш энгийн: цахилгааны утсаа салгана, зуухаа хурааж яндангийн нүхээ бөгөлнө, цонхнуудаа дарж хадна, пүүгээ тэргүүтэй ачааг машиныхаа арлуу чулуудаж аваад болоо. Намар цаг нэгэнт иржээ: өвс шарлаад, хорхой шавьж ч байхгүй.Манайхтай зэргэцээд ахынх болон Жадамбаагийнх зулсан дээрээ ирцгээсэн байв. Хэдүүлээ нийлж аваад гахайн мах шарж идэцгээв. Салхинд жаахан суусан чинь нүд анилдаад, болдогсон бол унаад л өгмөөр байлаа.Гол амлтагч - Pantai-н мөөгтэй цуу. Гахай, хонь, үхрийн мах аль нь ч бай энэ цуунд дүрж аваад шарах хэрэгтэй.
Яг шархынхаа өмнө дүрэхгүй бол болохгүй. Залхуураад наана нь махан дээрээ цуугаа асгаж байлгаж байгаад хэсэг хугацааны дараа шарахлаар амт султай болно.Хаски-гийн гөлөг овоо том болж.Томрохын хэрээр нэг нүднийх нь өнгө хар болж байна.
09 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment