09 September 2012

Жаргалан. Деталиуд

Жаргалан сумын төвийн тухай ээлжит пост. Жижиг деталиудыг нь цуг авч үзье.
Таван хошуунууд мэр сэр энд тэнд байх юм.
Цахилгаан жин ашигладаг болсноор төмөр туухайн хэрэг байхгүй болсон. Гэвч манай ард түмэн хэзээ ч юу ч хаядаггүй. Яаж ийгээд л нэг газар шингээнэ.Хэрэггүй болсон радиатораа ашигладаггүй сумын төв би л лав олж хараагүй.
Шинэ бүтээн байгуулалт - Батсуурь аварга.Тоглоомчгүй, зарим нохойнд нь ноцуулвал зүйл дуусна. Бид халуун үед очсоныг ч хэлэх үү, нар төөнөх юм бол чанга л газар юм билээ. Бас нэг шинэ бүтээн байгуулалт - фонтан. Хүүхэдийг анх удаа баримал хийж буй хүн урласан нь илт байна. Ер нь энгийн, хөшөөгүй усан оргилуур л хийчихгүй дэ. Энэ бол томчуудыг цочиож, хүүхдүүдийг айлгах эд болж.Бас болоогүй ээ, шөнөдөө гэрэлтүүлгэтэй. Уснаас нь сэрүү татаад л янзын сайхан.

No comments:

Post a Comment