17 September 2012

Фото түүх өгүүлнэ

Зурган дээр байгаа ази царайтай эрийг Ян Кенжен (Yang Kyoungjong) гэдэг, солонгос үндэстэн. 18 насандаа цэргийн алба хаахаар Квантуны армид татагдсан. Халхын голд япончуудын талд буюу бидний эсрэг тулалдаж яваад оросуудад олзлогдсон. 42 онд хэдэн мянган хоригдлуудын адил фронтруу "нүгэлээ цусаараа наминчилах"-аар хуваарилагдсан. ЗХУ-ын талд тулалдаж явсаар 43 оны зун Харьковын ойролцоо немцүүдэд олзлогдсон. Японы талд тулалдаж байсан гэдгээ баталж чадсан болохоор суллагдаж цааш Вермахтын талд байлдсаар Нормандид америкуудад олзлогдсон. АНУ-д үлдсэн амьдралаа өнгөрөөсөн ба хоёр хүү, нэг охин өсгөж. Тэдгээртээ өнгөрсөн амьдралынхаа тухай юу ч яриагүй байна.
Дэлгэрэнгүй: http://schrott.livejournal.com/110968.html

1 comment:

  1. Uur iimerhuu turliin medeelel (yalanguya daintai holbootoi) ushuu ihiig niitleerei. Thanks

    ReplyDelete