Өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Өнөөдөр хүрзээ ишлэж ирлэхээр шийдлээ. 100 айл орж хүрзний иш 2 мянган төгрөгөөр худалдаж аваад Сэкийнд очив. Эхэлж ирлэх нь зүйтэй. Гол багж:Тискинд хавчуулж байгаад ирэлнэ. Тэр цаана буй шар мод - шинэ иш.Нэг хажуу талыг нь модонд зоогдохоор хурц ирлэж, үлдсэн хэсгийнх нь өө сэвийг дархад хангалттай.Ирлэлт дууслаа.Дараа нь ишээ суулгах гэж зүлгүүрийн ажил хийв. Бөөн нунтаг үртэс, юун зураг дарж барих. Ишээ угалж дууссаны дараа чагт боолтыг буцаан хийж, хүрзний нийт урт 55 см байхаар (цэрэг хүрзний стандарт) ишээ тайрав. Ишний арыг бөөрөнхийлснөөр ажил өндөрлөсөн. Урд болон хойд проекцууд:Сүүлийн штрих - хүрзэнд нэр өгч ишийг нь чимэглэх. Өмнө нь сүхэндээ оноосон нэр өгсөн, энэ уламжлалыг үргэлжлүүлнээ. Хүрзээр газар шорооны ажил л хийх тул Крот болов.
15 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment