10 September 2012

Израиль жуулчид

2012.08.10. Баян-Өлгий, Алтай таван богдын ойролцоо.
Нойтон цас сайн орж байв. Бид 69-тэй Алтай таван богдруу удаан гэгч ойртсоор явлаа. Тэнгэр цэлмэх найдлага цаашлах тусам багассаар.Машин түр зогсоход л ийм төрхтэй болж байв.
Тэгсэн хээр цасанд дарагдсан ганц майхан таарав. Израилийн иргэд, гэр бүлийн 2 явган жуулчин буцаж явахдаа цастай таараад майхандаа бүгсэн нь энэ байв. Бид "Буцахдаа дайрч доош айл амьтанруу дөхүүлж өгье, ачаа майхангаа хурааж бай" гэж хэлээд цааш хөдөлцгөөсөн. 30-40 минутын дараа ирхэд цэгцэрсэн байв. Фото дээр сүүлчийн ачаагаа машинд ачих гэж буй байдал.
Хоёр найз Алтай таван богдоор 7 хоног аялсан байгаа юм. Нартай өдрүүд таарч янзын фото-зурагнууд дарсан байна билээ. Доош буусан хойно дарсан кадр, нөхөр нь.
Харин энэ эхнэр нь.

No comments:

Post a Comment