Эйфелийн цамхаг баригдсанаас жилийн дараа англичууд өөрийн цамхагтай болох нь зүйтэй гэж үзэж. Француудын цамхагаас өндөр, илүү үзэсгэлэнтэй бүтээн байгуулалт байх ёстой нь ойлгомжтой. Эхэлж Эйфелийг урьсан боловч мань эрийн эх оронч үзэл нь давамгайлж татгалзсан хариу өгч. Тиймээс 1890 онд архитектурын уралдаан зарлахад маш олон төсөл ирсэн байна. Цагаан хоолтнуудын нийгэмлэгээс хүртэл битүү цэцэрлэг, түүнд нь жимс ногоо тарьж болох цамхагийн хувилбар ирүүлж байж. Бас спираль хэлбэртэй бичил төмөр замтай хувилбар бий. Вавилоны цамхагийн хуулбар хүртэл олдно. Үр дүнд нь №37 төсөл ялагчаар тодорчээ. Лондонгийн цамхаг Парижийн цамхагаас 47 метрээр өндөр байх байж. Үзвэрийн талбайд нь ресторан, театр, үзэсгэлэн, саунтай халуун ус байрлах төлөвлөгөөтэй. Хаана барих вэ гэдэг асуудлыг амархан шийдэж Уэмбли паркийг сонгов. Жуулчидыг хойд Лондонруу татаж тийш хөгжил авчирна гэж үзсэн байна. Харамсалтай нь 47 метр баригдчихаад байхад мөнгө дуусав. Мөн намгархаг хөрс цамхагийг даахгүй нь тодорхой болж. Барилга зогсов. Дайн эхэлснээр цамхагийн металл араг ясыг төмрийн үйлдвэрүүдлүү зөөж үгүй хийжээ. Одоо тэр газар Уэмбли стадион байрлаж байгаа.
Дэгэрэнгүйг: http://archive.org/stream/descriptiveillus00lynd#page/n3/mode/2up
Дэгэрэнгүйг: http://archive.org/stream/descriptiveillus00lynd#page/n3/mode/2up
No comments:
Post a Comment