Ээлжит холимог хуурганы том гэгч порц, уншигчидаасаа юу ч харамлахгүй.
Эгчийн байр. Орцны гадаа байсан машинуудын цонхыг нь хагалж хулгай хийж. Хэргийн газарт цагдаагийнхан үзлэг хийж буй байдал. Би урд орой нь машиныг нь орцны гадаа орхих уу, задгай талбайд тавих уу гэж эргэлзэж эргэлзэж гараж бараадуулсан юм, азтай.
Хөгжим бүжгийн хашаа. Черта, резин, тэвэг, маатаг зэрэг тоглоом бүрэн мартагдсан гэж бодож байсан, андуурч.
Хотын бүсд өргөстэй торыг арга ядхад зөвхөн төмөр зам хашихад хэрэглэдэг болгох нь зөв. Ер нь төмөр замыг ч боложмийн төмөр тороор хашин болно. Тэгэхгүй бол алхам тутамд үзээрийн зүйл таарах юм. Хайрлаж хамгаалах хөрөнгө байгаа юм бол хяналтын камер суурилуул, хамгаалалтын албатай гэрээ хий, харин өргөстэй тороо буулга.Би машиндаа байнга унших материалтай явдаг. Жижиг, цаг нөхцөөх зүйл энд тэнд хүлээлтийн горимд байхад аминд ордог.Шведийн крон Sek гэсэн тэмдэглэгээтэйг мэдэж авлаа.Дугуйны тулгуурууд машины зогсоолууд дээр суурилуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ машин тэгш өнцөгт хэлбэртэй, дугуйнууд нь нэг тэнхлэг дээр байрладгийг бас санах нь зөв. Улаанбаатар зочид буудлын гадаа 2 тулгуур тутамын 1 нь ашиглагдахгүй болж. Салфетканы хайрцгийг хараад "Энд юу дүрслэгдэж вэ?" гэж бодож зог тусав. Хариулт амархан олдов: О хуй!Тавагтай идээг таагаарай.Сэк-ийн зусланд дарсан кадр.Шаландаа запас цооногтой 00.Шүдний эмнэлэг. Мянгуужин яг оноод хэлчихэж.Би гайхдаг юм. Урд нь тухайн машиныг ямар хүйстэй хүн унаж байсан нь хэнд хамаатай юм? Эмэгтэй хүн унаж байсан машин бага явсан, цэвэрхэн, элэгдэл хорогдол бага байдаг юм уу? Юу л бол. Би машинаараа автобустай зам дээр шахалцдаг бүсгүйчүүдийг мэднэ, машин нь танк л гэсэн үг.Ажлын газрын хүний хуримнаар.СУИС-ийн ханан дээрх зураг таалагдсан. Иймэрхүү зүйл ихийг бүтээмээр дэ.Хот арчаа алгаа. Навигацийн оромцог хийж орхиод гол зайг сурталчилгаанд зориулдаг. 3,14z! Хотод сурталчилгаа заяа нь багадаагүй, хүн шиг чиг заагч хэрэгтэй байна.ХХБ-д ч гэсэн дүйнгэ нөхдүүд байдаг нь илт. Цаг хаачив? Энэ чинь цаганд зориулж бүтээгдсэн багана, түүн дээр цагнаас өөр зүйл урод харагдах нь тодорхой. Үүнийг ойлгохгүй байгаа бол амиа хорлох нь зөв.
Нийслэлийн агентлагууд өөр хоорондоо ямарч уялдаа холбоогүйг бид өдөр бүр харж байна. Нэг нь хийгээд дуусангуут нөгөөх нь нураадаг. Энэ болгон татвар төлөгч бидний мөнгө дэмий үрэгдэж буй гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад эхэлж нураах ажлаа графикт оруулж болдоггүй юм? Цэвэр хариуцлагатай холбоотой.
14 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment