Концерт сайхан болж өндөрлөлөө. Бид долуулаа үзэх шив дэ. Тоглолт монголд явагдаж буй тул цагтаа мэдээж эхлээгүй. Суудал нь дүүрч хоцорч ирсэн үзэгчид зогсоогоороо үзсэн. River Sounds-ынхан гүйлгээгүй алкоголио хүчээр шахдаг болж. Задгай ямарч пиво байхгүй, дан 0,33-ын шилтэй пиво. Уухгүй гээд эд нар хаачих вэ дэ гэж буй мэт. Тиймээс биднээс 4 нөхөр нь "дёшево и сердито" ангилалаар буюу "побаловались водочкой, блин". Мөн ширээн дээр нь үйлчлэгч дуудах товч байхгүй, зөөгч - өдрийн од. Захиалга өгчихөөд 10 мин. хүлээх нь энүүхэнд. River Sounds биш болж дэ.
Олон хүн зургийн аппарат, камер, гар утсан дээрээ бичлэг хийж харагдсан, интернэтэд хаа сайгүй нийтлэгдэх биз. Миний хувьд ганц хоёр зураг л гар утсаар дарсан.


Цой мэдээж сайн дуучин, домог болсон уран бүтээлч. Би шүтэн бишрэгч нь биш ч гэлээ өсвөр насандаа сонсож байсны хувьд намайг хүн болж төлөвшихөд тодорхой нөлөө үзүүлсэн л байх гэж бодож явдаг. Тиймээс дурсгалын концертуудыг нь боломжтой бол үзсээр ирсэн. Зарим худлаа гар мэдэхгүй, ойлгохгүй байж тэнд загвартаж буйд инээд хүрлээ. На хера тэнд "когда твой девушка больна"-г хэд дахин шаардаж дахиулах? На хуй тайзан дээр авирч гарч Төмөрөөтэй зургаа даруулах? Ямар балуушаа хийж танцполоор сумын атаман шиг хөндлөн гулд таахалзах? Ихэнх нь залуучууд, ганц хоёр дуунаас нь цааш мэдлэггүй нөхдүүд л болов уу зайлуул гэж бодогдсон.
Ямартаа ч Цойн "полтинник"-д зориулсан концерт сайхан боллоо. Сэтгэл ханамж маш өндөр байна.
UPD 2012.09.14 17:30
За. Ажлаасаа гарах гэж байна. Аппаратаа гэрээс авахаа мартаж, золиг.
Төгсгөлд нь энэ зуны бичлэг. Ер нь хүнд газар шүү дэ, дүүрэн гопникууд.
UPD 2012.09.13 15:40
Ажлын газрын 2 залуу нэмэгдсэн. Хошин шогоос амьд хөгжимтэй концерт дээр гэж баталгаатай хэлж чадна. Чухам ямар улс дуулах юм мэдэхгүй. Ерөнхийдөө бол Төмөрөө, Ганхуяг хоёрын нэг л ийм тоглолт зохион байгуулдаг юм.
2012.09.13 11:56
Ирсэн мессеж: Виктор Цой-ийн 50 насны үдэш — tomorrow at 6:00pm at River Sounds Club.

No comments:
Post a Comment