Энд 2 хонохдоо авсан зурагнуудыг зогсоо зайгүй нийтэлсээр ядаж энэ сумын фотог дуусгая байз. Ирэх 7 хоногт өглөө болгон 06:10 минутад Жаргалан сумтай холбоотой пост автоматаар нийтлэгдэж байх болно.
Ингээд Жаргалан сум.
Яагаад эхний зураг өнгөт, харин 2 дахь нь хар цагаан болсны учир маш энгийн. Би TurboPhoto нэртэй фотозураг боловсруулагч программ (сүүлчийн 3-4 жил) ашигласаар ирсэн (5.7-р хувилбараас нь эхлээд 6.8-д хүрсэн). Тэгсэн өнөөдөр яг энэ зурагнуудыг үдийн ундны цагаар боловсруулж байтал crack нь ажиллахаа байчихлаа. Install-оо ухсан - байдаггүй, crack-ийг нь KIS2012 шууд устгаж орхиж. Шинээр татаад суулгах гэсэн - яг адилхан, patch файлыг нь бөөстөж гээд зангүй. Антивирусээ хааж байгаад суулгах боломжтой боловч хар гай, ямар юм нь ч ажлын компьютерийг гацааж орхих юм билээ цус. Тиймээс устгаж орхисон, TurboPhoto-г. Одоо Adobe Lightroom 3 дээр зураг боловсруулахаас өөр замгүй. Тэгээд л янз бүрийн функцүүдийг нь туршиж байгаад нэг зургаа хар цагаан болгож орхисон нь энэ. Хэрэв анзаарах юм бол watermark-ны хэлбэр, байршил өөрчлөгдсөн байгаа: зүүн дээд буланд бол урд нь боловсруулчихсан байсан зураг, зүүн доод буланд бол Adobe Lightroom ашигласан гэсэн үг.Эргээд сумынхаа төвд шилжье.
Нутгийн жаалууд.
Трактор, мотоцикл, микроавтобус, 69 - цөөхөн. Нам жим.
Монголын бусад 329 сумаас ялгараад байх зүйлгүй.
Сумын төвийн урд Хасагт хайрхан нэртэй сүрлэг уулс бий.

No comments:
Post a Comment