Александр Саичич, черногорын серб. Орос Японы дайнд оросын талд сайн дураараа байлдаж явсан нэгэн. 1905 онд Зүүн Манжуурт байрлаж байсан оросын цэргийн штабд япончууд элч илгээж: орос офицер болон япон самурайн хооронд халз тулалдаан зохион байгуулах санал дэвшүүлсэн аж. Саичич тулалдах хүслээ илэрхийлэв. Хуяг дуулгатай япон самурайтай морин дээрээс цавчилдаж тулалджээ. Саичич сэлэмтэй, япон нь катанатай. Хэдийгээр толгойндоо шарх авсан хэдий ч Саичич японыг сүлбэж алж чадав. Серб эрийн зоригийг оросын арми төдийгүй японы адмирал Того Хэйхатиро шагшин биширсэн түүхтэй. Энэ цагаас хойш мань эр "Муромец" хочтой болж. Мөн Николай II хаан бүх насаар нь пенси олгох зарлиг гаргаж байв. Дэлгэрэнгүйг Wiki-гээс уншиж болно.
24 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment