2011.08.16. Хөвсгөл. Баянзүрх. Замд хийсэн бичлэгийг сонирхож болно.
Тус сумын хад асга гайхалтай.
Энэ ургаа том хадыг Бошлой хэмээнэ. Бэлтэс гол, Дэлгэрмөрөнгийн уулзвар дээр сүндэрлэнэ.
Тус хад бас домогтой. Домог маш энгийн: залуу бүсгүй 2 бие биендээ сэтгэлтэй, залуу нь ядуу, бүсгүй - баян айлынх. 3 дахь этгээд - баян залуу, тэрбээр бас хүн л юм болсон хойно бүсгүйг аваад суучих санаа өвөрлөсөн. Охины аав хэнд талтай нь ойлгомжтой. Тэгээд охины аав энэ өндөр хаданд үүртэй бүргэдийн өндгийг авчирсан нь охиныг минь ав гэнэ. 2 залуу явна, ядууг баян нь хороохоор оролдно (орой дээр гараад бүргэдийн үүрлүү доош олсоор бууж байхад уяаг нь огтолсон шиг санаж байна). Би бүр нарийн санахгүй байна, алдсан байж мэднэ шүү, ерөнхийдөө бол өндөр уултай газрын бүргэдтэй (Кавказын үлгэр шиг) стандарт домог. Домогоо үргэлжлүүлье: баян залуу буцаж очоод бүсгүйтэй суухаар болно (бүсгүй зөвшөөрдөг нь өөдгүй үзэгдэл гэж блогийн редакци үзэж байна). Тэр хооронд бүргэд ядуу залууг тордож додомдсоор эрүүл болгоно. Хурим эхлэх мөчид Бошлой залуу бүргэдээр уулнаас доошилж ирдэг. Баян залуу илчлэгдэж, хүргэн хүүг сэлгэж аваад хурим цааш юу ч болоогүй мэт үргэлжилнэ. Хүргэн хүү болон хадам аав цаашид яасныг домогт ухаалгаар дуугуй өнгөрч. Бошлой хуримладаг нь буруу. Хадам чадалтай, нухаж мэднэ. Бүсгүй өөрийг нь хүлээгээгүй гэдгийг ч мартаж болохгүй. Миний хувилбар: бүргэдтэй нийлж хуримыг нь талаар нэг тараах хэрэгтэй байсан юм. Тэгээд эргээд ууланд гарчихаад, жаахан байж байгаад л доош бүргэдтэй бууж самардаг, хэ-хэ.
Орой нар жаргаж байхад хад янз бүрийн өнгө зүстэй болно.Хөл доор хөөрхөн хэлбэртэй чулуунууд хэвтнэ.Нүх сүвтэй хад олон.
Хадны гадарга хүчиллэг бороонд идэгдсэн мэт цоохор.Сүүж хад гэсэн шиг санаж байна. Машины цонхны цаанаас онцгүй гарч.Энэ хад бас нэртэй.Бүрэнхий болж сумын төврүү буцсан.
26 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment