2012.09.17 11:20
Хэзээ ч бууж өгдөггүй хүмүүс байх юм да. Ямар нэгэн арга зам яаж ийж олоод л үйл хэргээ үргэлжлүүлдэг. Мавроди улс төрийн нам байгуулж: http://lenta.ru/news/2012/09/16/mmm/
Энэ бол жинхэнэ трэш. Санхүгийн пирамидад өгөх хураамж нь намын хандив шиг болох нь л дэ.
2012.07.17 15:20
ОХУ-д байхад болсон үйл явдал, мэдэж авсан зүйлсээс бүрдсэн пост.
1. Би дээр "лампочка Ильича" гэдэг пост нийтэлж байсныг санаж байна уу? Байдал тийм ч муу биш юм байна. 2014 он хүртэл 100 болон түүнээс дээш ваттын чийдэн үйлдвэрлэхийг хорьж. Тиймээс 60W чийдэн бол асуудалгүй. Гэвч оросууд хууль гуйвуулахдаа гаршсан улс тул одоо 95W-ын чийдэнгүүд үйлдвэрлэдэг болсон байна.
2. 90-ээд онд Леня Голубков гэдэг дебилдүү эр "куплю жене сапоги" хэмээдэг сурталчилгааг санацгааж байна уу? МММ нэртэй санхүүгийн пирамид хэдэн арван сая иргэдийг хульхидсан түүхтэй. Үүсгэн байгуулагч Мавроди нь хууль шүүхээс зугтаж хэдэн жил болсон. Хуучин тренажероос өөр эд хогшилгүй түрээсийн байрнаас баригдсан бөгөөд ямарч хөрөнгө байхгүй гэж мэлзсээр бүгд найрамдахаа уншуулаад аавын хаалга татсан юм. Он жилүүд улиран өнгөрч мань эр шоронгоос гарваа. Тэгсэн шууд дадаж гаршсан бизнесээ эхлүүлж МММ-2011 гэдэг пирамид байгуулж арваад сая гишүүн элсүүлээд амжиж. Беларусь, Украинд хүртэл тархсан. Хуулийн цоорхой ашиглаж залилан хийж байгаа хэрэг л дэ. Төр тэмцэж байж МММ-2011-ийг нь хориглосон шүүхийн шийдвэр гаргаж. Тэгсэн тэр дороо МММ-2012 гэдгийг шинээр байгуулж, 2011-д бүртгүүлсэн иргэдийг автоматаар 2012-доо элсүүлж эхэлж.3. Москвад болсон явдал. Яуза голруу нэг тэрэг эргэлт дээр удирдлагаа алдаад хашлага мөргөөд нисээд орчихож. Замаар явж байсан Audi Q7-ийн жолооч машинаа зогсоогоод шууд араас нь голруу үсэрч ороод осолдсон жолооч зорчигчидийг аварсан. Тэгсэн мань эр яарахдаа машинаа түгжээгүй, түлхүүрээ зоолттой онгорхой орхисон байж. Гараад ирсэн - машин байхгүй. Даатгалын компани нь түлхүүрээ орхисон тул нөхөн олговор өгөхгүй гэж авсан. Аз болж хулгайч нь баригдсан. Мөн Питерт байхад нэг хүүхэн хүүхэдтэйгээ цуг Нева-руу үсэрч амиа хоролсон хэрэг гарсан.
4. 7-р сарын 1-ээс шинэ хууль хэрэгжиж эхэлж. Пиво одоо согтууруулах ундаа (урд нь сэрүүцүүлэх ундааны статустай байсан) бөгөөд 23 цагаас хойш худалдаалахыг хориглосон. Аз болж бид 2-ийг явж байхад ямар ч хорио цээр байгаагүй. Одоо нөхдүүд хориотой цагаар пиво худалдаалахдаа шүдэнз юм уу уутны үнийг өндөр бичээд шар айраг бэлгэнд өгдөг болж.
17 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment