UPD 2021-04-26 13:58
9 жил өнгөрөхөд сүхний иш хэвэндээ л байгаа. Удахгүй энэ түлээний сүхээ гоё болгоноо, багаж дутаад байгаа юм, карантин дуусаг. Бас нэг аялалын сүх ч бий.
2012-06-06 14:38
Өчигдөр Сэкийнд очиж сүхээ ишилсэн. Зуслангийн сүхний иш мултардаг болсон байсан юм. Дээр бүтээсэн ажлын ширээ зориулалтаараа сайн ашиглагдаж байгаа. Жоотууны иш хийж орхисон. Челентаногийн "Зөрүүдийг эрийг номхотгосон нь" кинонд гардаг сүх л гэсэн үг. Шаантгийг хусаар хийсэн, одоо сугарнаа гонж. Бөөрийг нь нэвт цоолж чагт хийх гэж оролдсон боловч (тэр гялтгар бөөрөнхий хонхор) төмрийг нь өрөм дийлээгүй.Сүхээ мөн ирэлж авсан. Хурцлаагүй, мужааны сүх биш, түлээнийх мохоо байсандаа зүгээр.Бариулаа чимэглэхээ ч мартаагүй.
No comments:
Post a Comment