Бүтэн сайнд 5 ширхэг суулгац ботаникийн цэцэрлэгээс олж ирж аавын хашаанд суулгалаа. Мод бут тарих нь их л буян юм гэсэн, үнэн бол сайн л байна. Миний машины багаажинд жижиг окопны хүрз онц ач холбогдолгүй мөртлөө байнга явдаг юм. Харин өчигдөр том хүрзний хажуугаар ашиглагдлаа да, хөөрхий. Хөдөлмөрийн сайн багаж хуучирна, эвдэрнэ гэж байдаггүй бололтой. Энэ жижиг хүрз гэхэд 1916 онд цутгагдсан бололтой (дэлхийн 1, 2 дугаар дайн, 17 оны хувьсгал болон иргэний дайны үймээн самууны үед мод тарихад биш толгой цохиход ашиглагдаж байсан ч юм билүү, хэнч мэдэхгүй дэ).
05 October 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
Яааяа галзуу хүрз байна ш дээ Дараа нь чамайс хуснаа хэлсэн шүү хэлж байгаад л хусна
ReplyDeleteОлон ч хүн хусах гээд анасан байдалтай олон ч жил болж байгаа даа :)
ReplyDelete