Хамгийн том интернэт дэлгүүр болох Amazon дэлхий даяар 80 том агуулахтай. Эдгээр агуулахууд нь логистикийн хувьд чухал зангилаа хотуудад байрладаг. Агуу том эдгээр байгууламжууд 1,2 сая квадрат фут талбай эзлэх бөгөөд захиалга бүрдүүлэх шугамууд (конвейрууд) нь киллометрээр хэмжигднэ.
Энд хамгийн сонирхолтой нь - бараа хадгалалтын систем. Барааг агуулахад нэр төрөл, категориор нь хадгалахын оронд "замбараагүй хадгалалт" хэрэглэгддэг. Ямарч дүрэмд захирагдахгүйгээр хаана сул зай байна, тэнд бараагаа хурааж орхидог. Энд барааны нэр төрөл ямарч хамаагүй, зөвхөн штрих код л чухал. Өнгөц харахад энэхүү аргачлал нь сайн үр дүнд хүргэхгүй мэт боловч тийм биш.
"Замбараагүй хадгалалт" нь компани агуулахынхаа сул орон зайг үр дүнтэй ашиглахад нэмэртэй. Мөн ажилчдын бараа хураах, цуглуулах цагийг мэдэгдэхүйц багасгадаг. Ажилтан агуулахын нөгөө өнцөг дахь ижил бараатай тавиурууд руу явах шаардлагагүй гэсэн үг. Мөн шинэ ажилтан хаана юу хадгалагдаж буй талаар мэдэх шаардлагагүй болж байгаа юм.
Мэдээж хэрэг хадгалагдах горим нь заагдсан бараа бүтээгдэхүүний хувьд ондоо л до. Жишээ нь: өндөр үнэтэй юмуу түргэн муудаж элэгддэг бараанд өөрөөр хандна.
Замбараагүй хадгалалтын систем маш энгийн: тавиур болгон штрих кодтой. Ажилтан барааг тавиурт байрлуулах, эсвэл тэндээс авахдаа барааны болон тавиурын кодыг уншуулдаг. Үлдсэнийг компьютер хийнэ. Захиалга ирэхэд (тухайлбар 50 бараа худалдан авах) програм ажилтанд хамгийн оптималь замыг нь тооцоолоод гаргаад өгчихнө.
Ер нь хаос эргээд системчлэгдсэн болж болно гэсэн онол байдаг. Фламинго шувуу бөөнөөрөө хөөрч нисэх, загас юмуу антилопын сүрэг махчин амьтадаас зугтах нь үүний нэг илрэл. Бүгд өөр өөрийн амийг бодож хоорондоо ямарч холбоогүй, эмх замбараагүй хөдөлгөөн, үйлдэл хийж байгаа боловч эдгээр нь нэгдээд нэг бүхэл зохион байгуулалттай систем болдог.

No comments:
Post a Comment