13 February 2016

Хүүхэлдэйн кинотой таавар

UPD 2016.02.13 22:10
Зөв хариулсан байна. Шийтгэл хүлээж хуруугаа тайрсан якудза дүрслэгдсэн мэт болчих гээд байж.
 
2016.02.05 03:02
Ойрд зав муу байгаа болохоор пост бага нийтлэгдэж байгаа. Энэ хооронд таавар таацгааж бай да.
Хүүхэлдэйн кинонд анимацийг хялбаршуулах үүднээс 5 хурууны оронд 4 хуруу дүрслэх нь элбэг. 
Японд хуучны алдартай хүүхэлдэйн кинонуудаар дахин зураг авах нь их. Мөн хуучин хүүхэлдэйг үргэлжлүүлж шинэ ангиуд гаргах нь түгээмэл. 
Ингэхдээ 4 хурууг эргүүлээд 5 болгосон нь дээр гэсэн санал хэлэлцэгдэж байж. Шалтгаан нь?

2 comments:

  1. Якуза нар хуруугаа тайрдаг учраас тэд нарыг гомдоогоод байгаа байх

    ReplyDelete
  2. Дээрх хүн зөв хариулсан байх..

    Японд Якузагийн гишүүд шийтгэлээр хуруугаа тайрдаг... Тийм болохоор 4 хуруутай дүр Якузаг илэрхийлж байгаа болоод, ёс суртахууны үүднээс буруу байсымдаг уу даа..

    ReplyDelete