Удаж удаж ээлжит цуглуулга бэлэн болов.
Засгийг огцруулах хуралдаанд ирц өндөр (73) байсан. Санал асуулгын дүнг Их хурлын дарга бахдалтай нь аргагүй интернэтэд байршуулсан. Арга ч үгүй биз, АН засгаа хамгаалж үлдэж чадсан хойно баярлаж болно. Надад ойлгомжгүй зүйл ганц л байв - нэрсийг дээрээс нь доош жагсаахаар програмаа хийж болоогүй юм уу гэж. Уншихад, нэрээр нь хайж олоход хамаагүй хялбар болно, одоо байгаа нь - садизм.
Манай орцонд нэг оршин суугч лифтний хаалганы хажууд уриалга хадсан байв. Товч утга нь: "гахай нохойн хороо шиг амьдраад яахав дэ хэдүүлээ, орцоо цэвэр байлгая" гэсэн утгатай. Тэгсэн уг уриалга дээр хэн нэгэн нь "Knowledge is power" гэж нэмээд биччихэж. Энэ үгийн Bacon хэлснийг би мэдэж байсан болохоор лифт хүлээх зуур Bacon гээд ард нь нэмчихэв. Хэсэг хугацааны дараа "Cogito ergo sum" (Сэтгэж байна, тэгэхлээр оршиж байна) гэсэн бичээс нэмэгдсэн байлаа.
"Хэн энэ үгийг хэлсэн билээ?" гэж тухайн үед санах гээд хичээсэн боловч санаж чадаагүй. Интернэтээс Rene Descartes хэлснийг мэдээд төд удалгүй ард нь Рене Декарт гэж нэмж орхив. Сая шинэ жилийн өмнө "Зул сар мэнд" хэмээн бичсэн байхаар нь би тэр дор нь Santa гэв. Лифтэнд самбар, маркер байрлуулах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.
Офисын лифтэнд паркетан шалны хээтэй хулдаас дэвссэн байхтай таарав. Лут сэтгэж байгаа юм шүү, манайхан. Аж ахуйн дарга нь үзэмжтэй, урт настай, цэвэрлэхэд хялбар арга бодоод олчихсон гэж бодож байгаа байх да. Үнэн хэрэг дээр энэ нь костюм дээр таавчиг өмсөхтэй л адил.
Бас нэг лифт - хаясан гээсэн эд зүйлс. Энд болохоор шалан дээр нь картон дэвсэж. Орц, лифтэд картон дэвсэх шиг заваан үзэгдэл цөөхөн дө цөөхөн. СӨХ шалаар тоос шороо, шавхай цуглуулах материал дэвсэх биш чийгтэй цэвэрлэгээ цагтаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхэд анхаарах ёстой.
Шальчигнасан зүйл үүнийг л хэлэх байх. Лифтний товчийг хүн хэзээ буруу дардаг юм? Андуурч буруу дарна, хүүхэд хөгшид буруу дарна, согтуу юмуу таг дебил гар буруу дарна. Бусад тохиолдолд буруу дарах үндэслэл байхгүй. "Зөөлөн" дардаг нь бас яаж байгаа юм? Ямар хөхний товч биш, лифтний товчийг энхрийлээд яахвээ дэ цус. Товчхондоо - ийм бусдыгаа доош нь хийсэн юм хаддагаа л больчих хэрэгтэй.
Физикийн багш хичээл дээрээ "Физикийн анхан шатны мэдэгдэхүүнгүй хүн ачаан дээрээ хүрзээ ингэж байрлуулж байгаа юм" гэж хэлэнгээ доорх зургийг сурагчидад харуулах хэрэгтэй. Ядаж хотгор хэсгээр нь яг салхи тосуулдаг нь ч юув дэ, чаавас.
Зөв зүгт хөгжиж буй урлаг.
Масло, шатахууны идэлт багасгадаг есөн шидийн төхөөрөмж, багаж, шингэнүүдийг би "цэвэр хульхидалт" гэж боддог. Тэр тусмаа иймэрхүү "бензин йонжуулах" технологид бол бүрч итгэхгүй. Энэ нь 2-3%-ийн хэмнэлт гаргадаг байж магадгүй, үгүйсгэхгүй. Гэхдээ яах юм тийм хэмнэлтээр? Машин болгонд шатахуун зарцуулалтын норм гэж бий. Нормондоо идэж байвал асуудал байхгүй, исгэрээд зугаалж бай. Их идээд байгаа бол тэгээд л свечагаа сольж эхлээд, бензин насосоор дайраад, сүүлдээ мотороо, эсвэл машинаа солилдоо. Бензин зуслаад эхэлсэн машиныг ямарч "йонжуулсан бензин" аврахгүй гэдгийг баттай хэлэх байна. Тэгээд ч "урсгалийг" гэж бичдэг, цэг тавьж сураагүй хүмүүст машинаа даатгаад дэмий л болов уу. Нөгөө талаас - 20л иддэг машиныг 10л идүүлэх гэж оролдож байгаа хүн байвал "наад санаагаа орхи найзаа, хүн голоор цохисон байж болно, гэхдээ яагаад ч хэмнэгддэггүй зардал гэж бас байдаг юм" гээд хэлчих хэрэгтэй.
GITHZEN. Хальт харвал ерөөсөө CITIZEN. Гэхдээ пластикийн чанар, товч дарагдалт зэрэг нь сайн болсон байгаа юм шүү. Хятад дуураймал барааны чанар ч гэсэн өсч буй бололтой.
"Их Монгол" хороолол дахь баримал. Уран барималчинд нэг хүүхдийн гарыг нөгөө хүүхдийнх нь гаванд ортол шуудагнаас татуулах зайлшгүй шаардлага байж дэ.
Хятад элчингийн хойд корпус. Гал тогоо нь байх. Шаталтын утаа биш уур их хэмжээгээр гарч байхыг бодоход ажилчиддаа хоол нэгдсэн журмаар хийдэг юм шиг байгаа юм.
Их хөөрхөн хийгдсэн сурталчилгааны хуудас. Gym цагаан сарын дараа буузаа шингээ гэж байгаа нь энэ.
Би Дарь-Эхийн уулзварын урд байрладаг Шунхлайгаас шатахуун их авдаг болсон. Сансарын Петровис дараалал ихтэй, ажитнууд нь саран дээр буусан мэт удаан хөдөлгөөнтэй болохоор бүтдэггүй юм. Энд болохоор үсрээд л нэг машины дараа зогсоно. НӨАТ-ийн баримт бичүүлж авах нь ч амар. Санал хүсэлтийн хайрцагтай, дэргэд нь бөглөх анкет нь өлгөөстэй. Эдгээрийг хэнч ашиглаагүй байх гэж хардаж байна. Бас түгээгчид нь хоолоо цонх болон шилний завсар хадгалдаг юм. Савтай цуйван, ундаа, хөргөж буй аягтай цай, кастрюлитай салат хүртэл олдно.
Цахим өртөө сайт "тербумтан" гэдэг шинэ үг зохиож.
Төгсгөлд нь - өнөөдөр уншсан мэдээ. Долоо хоногийн сонингуудыг нөхөж уншаад эргүүлж байтал ийм мэдээ гарч ирдэг юм:
Хэрэв мэдээлэл үнэн бол - яацарсан заяа нь хаясан гарууд вэ 3,14z! Хэдэн өдрийн өмнө туслахдаа хэлээд, хэдэн цаас өөрөөсөө нэмж төлөөд эконом класс-аа солиулчихна л биз дэ. Суусан хойноо урагшаа зүтгээд байдаг чинь хаашаа юм? Тэгээд бас хэрэндээ даналзаж дөвчигнөсөн юм шиг байгаа юм, уродууд. "Чацга царайлаад сууж бай!" гээд онгоц буудал дээр хаяад цагтаа хөөрөх хэрэгтэй байсан юм.Нисэгч болох минь ч яавдаа!

Хэрэв мэдээлэл үнэн бол - яацарсан заяа нь хаясан гарууд вэ 3,14z! Хэдэн өдрийн өмнө туслахдаа хэлээд, хэдэн цаас өөрөөсөө нэмж төлөөд эконом класс-аа солиулчихна л биз дэ. Суусан хойноо урагшаа зүтгээд байдаг чинь хаашаа юм? Тэгээд бас хэрэндээ даналзаж дөвчигнөсөн юм шиг байгаа юм, уродууд. "Чацга царайлаад сууж бай!" гээд онгоц буудал дээр хаяад цагтаа хөөрөх хэрэгтэй байсан юм.
No comments:
Post a Comment