Ажил хүн голохоос биш хүн ажил голохгүй гэж үнэн үг.
Хүнийг дотроос нь иддэг нэг зүйл нь одоо хийж байгаа ажлаа голох. Энэ ажил түүнд тохирохгүй, өөрөө хавьгүй дээр ажил хийх ёстой гэж үзэх нь том эндүүрэл юм. Худалдагч, жолооч, менежер ч бай одоо хийж байгаа ажил нь түр зуурынх, удахгүй үзүүлээд өгнө гэж бодох нь төөрөгдөл. Хувьсгалын тохироо бүрдэхлээр бүгдийг гайхшруулах зүйл хийнэ дэ гэж бодож байгаа бол тэгж бодож явсаар насыг барна.
Гол асуудал юунд оршидог вэ гэвэл - төгс төгөлдөр орчин хэзээ ч бүрддэггүй юм. Байнга цав зав хүрэлцэхгүй, санхүүгийн хязгаарлагдмал бололцоо, байсхийгээд өвдөх хүүхдүүд, ахуйн хар мянган бэрхшээл тулгарсаар байх болно. Нөхцөл байдал ямар байгаагаас үл хамаарч ажиллаж чадаж л байгаа бол тэгээд л болоо. Чиглэл зөв гэсэн үг.
Хүн ажлаа голох юмуу түр зуурын гэж бодох нь түүнийг хүчээ дайчлахыг болиулдаг. Нэмэх нь нийгмийн дарамт гэж нэг зүйл бий. Жишээ нь: хоккейчин юмуу ди-жей бол лузер гэдэг ч юмуу. Хүнийг ямар ажил хийж буйгаар нь биш ажлаа яаж хийж байгаагаар нь үнэлдгээрээ барууны орнууд биднээс ялгаатай. Тиймээс хэн юу хийж буй нь чухал биш. Цэвэрлэгч ч бай үүргээ сайн гүйцэтгэдэг л бол хүндлэх хэрэгтэй. Сайд хэлж ярьж буйгаа цэгнэж чадахгүй бол сайдаа болих нь зөв г.м.

No comments:
Post a Comment