12 February 2016

Шинийн гуравны мандах наран

Энэ жил шинийн гурванд найзууд бие биенийхээ эцэг эхтэй золгосон. Зарим чиглэл Гоодой, Дамбын зүгт байсан болохоор өглөө эрт нар мандахыг харчихаад явцгаая гэж шийдсэн юм. Намайг гэрээс 7-д ирж аваад хэдхэн минутын дараа Дамбадаржаагийн хийдийн дэргэд ирсэн байв.
Хийдийн хойд уулруу авирцгаав.
Хот - нүүгэлдсэн саарал мангас.
Цас бударсан, салхи багатай өглөө байсан. Нар цухуйж эхэллээ.
Уухай!

No comments:

Post a Comment