13 February 2016

Вторая серия

90-ээд оны эхэнд "Вторая серия" гэдэг хамтлагийн дуунууд хойд хөршийн киоскуудаар их зарагдаж байсан. Зарим нь бүр "Группа Кино без Виктора Цоя" гэж худлаа мэдээлэл түгээж байв. Үнэн хэрэг дээр Виктор Шевченко гэдэг залуу Цой үхсэний дараа дурсгалд нь зориулж диск гаргах гэж байсан нь явсаар энэ хамтлагийг бий болгосон түүхтэй. Сонинд "уран бүтээлчид хайж байна" гэсэн зарлал гаргасан чинь Новокузнецкийн нэг хамтлаг холбоо барьж. Хэнч мэддэггүй энэ хамтлаг жижигхэн соёлын төв бараадаж бэлтгэлээ хийдэг, Кино хамтлагийн дуунуудыг дуулдаг байж. Ингээд анх төлөвлөж байсан шиг олон уран бүтээлчидээр биш дан ганц тус хамтлагаар Кино хамтлагийн стилийг дагаж дуулуулсан "Я смотрю кино" цомгийг 1992 онд гаргав. Хамтлагтаа "Вторая серия" гэдэг нэр өгөв. Дуунуудын үг ая нь ерөөсөө Кино хамтлагийнх гэмээр. 1993 онд "Последняя песня" нэртэй дараачийн цомог гарав. Тус хамтлаг дуртай дуучин, сонсдог хамтлагаа л мөнхжүүлэхийн төлөө ажилласан, ямарч санхүүгийн ашиг сонирхол хөөгөөгүй байдаг. Гэвч тэднийг Кино-г дуурайж алдар хөөлөө гэсэн шүүмж тасарсангүй. Ингээд 93 ондоо Виктор Шевченко хамтлагаа тарааж чимээгүй болсон юм. Энд 2 цомгоос нь нэг нэг дуу нийтлэв:

Вторая серия - Прощай


Вторая серия - Это не наше

No comments:

Post a Comment