Пакистан Афганистаны дунд Хайбарын даваа хэмээх газар бий. Чухал наймаа арилжааны суваг л да. Англитай дайтаж байх үеэс энд зэвсгийн мастерууд суурьшсан түүхтэй. Олзны англи зэр зэвсгийг дуурайлгаж хийдэг, эвдрэл гэмтлийг нь засдаг эдгээр хүмүүс АНУ болон ЗХУ-тай дайтах үеэс эхэлж хөгжсөөр бүхэл бүтэн кланууд үүсч, гэр бүл, овогоороо гар буу, автомат, карабинаар дагнаж мэргэшсэн байна. 1980-аад оноос найзууд Калашниковын автоматыг гар аргаар хийж эхэлж. Хуучин автомашин, төмөр замын рельс г.м. олдсон металлаа ашиглаж галт зэвсэг хийцгээнэ. Эндээс бүр Энфилдын винтовка хүртэл олдно. Түгээмэл тархсан калибртай сум ашиглах өөрсдийнх нь загварын зэвсэг бас бий. Зарим нь бүр бүтээгдэхүүн дээрээ өөрийн нэрийн тамга тэмдгээ сийлдэг болчихоод байгаа. Орос калаш $500, хятадынх арай хямд, өөрсдийн загварууд нь $100-150. Гар бууны үнэ $65-оос эхэлдэг. Энэ давааны тосгон суурингуудад буун дуу бол хэвийн үзэгдэл - худалдан авагчид бараагаа шалгаж байгаа нь тэр.
07 February 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
Калаш өвөө харсан бол уйлах байж дээ. Бас тэр дээр Юүжин, Калаш өвөө 2-ын бууг нийлүүлээд юу хийчихсэн юм бэ хаха.
ReplyDelete