Баярын гол утга нь өргөн тэмдэглэх, сүрлэг шоу зохион байгуулах, эсвэл шагнал урамшил олгох болон авахдаа биш. Баярыг гэр бүлийнхээ хүрээнд амарсан шигээ тэмдэглэхийг би илүүд үздэг. Шинэ жил надад таалагддаг, гоё баяр. Наадам бас сайхан, зуны дэлгэр цагаар идээ цагаа элбэг, амралт ч сайхан таардаг. Бусад баяруудад бол бага ач холбогдол өгдөг. Валентин болон Хэллоуин - гадны, бидэнд ямарч хамааралгүй баяр (маркетингийн нүүдэл шүү дэ үндсэндээ). Мартын 8, Эх үрсийн болон Цэргийн баяр - онц утга учир байхгүй баярууд. Армид алба хаасан, хааж буй хүмүүс баярлахын эсрэг байгаа юм биш, сахлаа хусдаг болгон хөөрөөд, гудраад байх нь буруу юмаа гэдгийг л хэлэх гээд байгаа ухаантай. Шашины баяр ёслолууд бол бүр утгагүй. Мэргэжилтэй холбоотой баяруудыг тэмдэглэх хэрэггүй гэж үзэж байна. Үүнд: багшийн, эмчийн (эмнэлгийн албан хаагчийн болон сувилагчийн өдөр гэж бас давхар байдаг байх шүү), уул уурхайн, цахилгаанчны г.м. түгээмэл мэргэжил болгоных бий. Програмистын ч билүү админы өдөр хүртэл байдаг, хэдэнд болдгийг нь би мэдэхчгүй.
Баяр бизнес болсон нь надад таалагддаггүй. Шинэ жилийн сурталчилгаа 11 сард эхлэх нь эрүүл бус үзэгдэл. 2 долоо хоногт зарагдах бараанаас 2 сарын турш зарагдах барааны хэмжээ их байх нь ойлгомжтой шүү дэ. Чи хайртдаа 02.14-нд бэлэг, 03.08-нд ээждээ цэцэг авч өгөхгүй бол голоор цохьсон баагий болчихгүй, гэхдээ маркетингийн үйлчлэлээр тийм л болж хувирчихаад байгаа юм, хэ-хэ.
Баяраар хэн амарч байна, хэн ажиллаж байна гэдгээр нийгэмд хэний хөдөлмөр, мэргэжил чухал вэ гэдгийг тодорхойлж болдог нь сайн юм да. Цэрэг цагдаа, онцгой байдлынхан, түргэний эмч, ТҮК-ийнхэн, цахилгаан станцын диспетчерүүд г.м. баярлаж хөөрөлгүй урдах ажлаа дуугуй сайн гүйцэтгэдэг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй.

No comments:
Post a Comment