2008 оны 8-р сарын 8. Осети Гүржийн дайн. Оросуудтай байлдаж ялагдсан гүржийн армийн анги нэгтгэлүүд Гори-руу буцаж байхдаа оросын блокпосттой таарсан байдаг. Гүржийн тэнгисийн явган цэргүүдийн цувааг пулемёт барьсан ганц цэрэг угтсан байгаа юм. Офицерууд нь дайн дууссан, бид нутаг буцаж байна, зам чөлөөл гэсэн боловч урдаас нь «Идитенах..йб...ть» хэмээж. Сэтгүүлчид цэрэгт хандаж мөн л тайлбарлаж ойлгуулахыг оролдсон боловч нөгөө л «Идитенах..йб...ть»-тай хоцорч. Цуваа аргаа бараад буцаж эргэсэн гэнэ.
Цувааг дагалдаж явсан гадаад сэтгүүлчид сүүлд нь «300 ч хэрэггүй, ганц байхад хангалттай» гэдэг нийтлэл бичжээ. Үнэн худлыг нь хэлж мэдэхгүй - энэ цэрэг Бато Дашидоржиев (Дашдоржийн Бат) гэдэг буриад байсан гэдэг.
No comments:
Post a Comment