Шатар блицээр нүүж байхад ялах магадлал багасаад ирэх цагт өрсөлдөгчийнхөө тактикийг нурааж, тоглолтыг будилаантуулах арга байдаг. Энгийнээр тайлбарлавал логик бага нүүдлүүд хурдан хурдан хийж эхлэхийг хэлж байгаа юм. Ингэснээр хугацаагаар ялах боломж үүсч болох талтай. Учир нь өрсөлдөгч нь "энэ нөхөр яг яах гээд байна" гэж хаширлаж бодсоор хугацаа алддаг. Хурдан, будилаан тарьсан нүүдэл болгон түүнийг илүү бодлогширолд оруулна.
Өнөөдөр Сирид яг үүнтэй адил зүйл болж байна. Энэ зураг тэндэх байдлыг хамгийн сайн харуулна:
АНУ Арабын хавар гээч гоё зүйл сэдсэн ч гэлээ тэр нь өнөөдөр нэг иймэрхүү нөхцөл байдалд хүргэчихээд байгаа нь яагаад ч сайн үр дүн бол биш:
Сирид Асадыг унагах оролдлого нь бүтэлгүйтэхээр нь химийн зэвсэг ашиглаж байна гэсэн шалтгаан гаргаж ирсэн. Хэн хаана хэрэглэсэн нь тогтоогдоогүй байхад шүү. Химийн зэвсэг яриад эхлэхээр юу болдгийг Иракаар цөм сайн мэднэ. Оросууд болохоор сирийн удирдагуудад нөлөөлж тэд химийн бүх нөөцөөсөө татгалзчихсан. Америкчууд тэгэхлээр нь илэн далангуй босогчидод материаллаг (зэр зэвсгийн гэсэн үг) болон сургалтын дэмжлэг үзүүлээд эхэлсэн. Орос хариуд нь Асадад агаарын цэргийн тусламж шууд үзүүлэх болов. АНУ Сирийг алдах нь байна гээд хөзрөөр бол "хүнээ сугалж" байх шиг байна. Хэдэн өдрийн өмнө Турк болон Саудын Араб Сирид явган цэргээ оруулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Эрдоган үймээн дундуур курдын асуудлыг нэг мөр шийдэх зорилготой байгаа. Энэ нь геноцид явагдна гэсэн үг. Саудын Араб болохоор шиитуудыг дарж Ираны нөлөөг хумих санаатай.
Шиит болон суннитуудын тархацыг харуулъя:
Саудын Араб Ирантай Йеменд бас тулчихаад байгаа. Арми нь багагүй хохирол амсаж байгаа нь тэднийг улам өсөрхөхөд хүргэж байгаа нь ойлгомжтой.
Гэхдээ энэ хоёр улс бие дааж шийдвэр гаргахгүй, АНУ-ын зөвшөөрлийг хүлээж байгаа. Одоохондоо хилийн цаанаас их буугаар буудсан шиг, сүрдмээр мэдэгдэл хийж зэр зэвсгээ хангинуулсан шиг сүрийг үзүүлж байна. Дэлхий дахиныг удахгүй өрнөж магадгүй үйл явдлуудад бэлтгэж байна гэж ойлгож болно. Учир нь явган цэрэг ороо л бол энэ нь локал биш глобал дайн болж хувирна.
Талууд нэг иймэрхүү байдлаар хуваагдчихаад байгаа юм:
ОХУ-ын хувьд тун эвгүй байдалд орчихсон. Учир нь тэд террористуудтай биш байнгын армитай тулах болно. Арми л бол арми. Материаллаг бааз, хангамж сайн, бие бүрэлдэхүүн нь өндөр бэлтгэгдсэн дайсантай учирна гэдгээ оросууд сайн ойлгож байгаа. Энэ бол эхний хувилбар. Хоёр дахь хувилбар - цэргийн тусламжаа хумиад чимээгүйхэн нутаг буцах. Энэ нь шиитууд болон курдууд хядуулаад дуусна гэсэн үг (барууны орнууд болохоор хараагүй, мэдээгүй, мэт нүд нь балай, чих нь дүлий болчихно). Одоо юу болж байна вэ гэвэл оросууд ямар шийдвэр гаргах бол гэдгийг таамаглах гэж хатгаж үзээд байгаа юм. Тулах болов уу ухрах болов уу гэж. Хараад л, хүлээгээд л байж байхаас.

сайхан анализ байна шүү
ReplyDelete