"Загалмайлсан эцэг" кинонд "консильери" гэдэг мэргэжил гардаг. Гэр бүлийн зөвлөх юмуу да. Түүнд бүгд итгэдэг, санаа оноог нь сонсдог. Тиймээс консильери мафи дотор үүссэн маргаантай асуудлыг босс-той зэргэцэж шүүх нь элбэг. Авилга өгөх, албан хаагч худалдаж авах зэрэг хар ажилд ихэвчлэн зуучлагч шиг ажиллана. Тэрбээр танил тал ихтэй - улс төрчид, шүүгч, цагдаа, үйлдвэрчний эвлэл зэргийг зохицуулах ажил түүний нуруун дээр байдаг. Консильерид өөрийг "баг" байхгүй ч гэлээ тэрбээр мафид нөлөөтэй байр суурь эзэлдэг. Ихэвчлэн өмгөөллийн фирм мэтийн хууль ёсны бизнесээр халхавч хийдэг.
"Леон" кинонд болохоор "трасти" гэдэг мэргэжилтэй нөхөр гардаг. Тэр хөлсний алуурчны хууль бус орлогыг хадгалж хамгаалах үүрэгтэй.
Хууль бусаар олсон орлогоо хүн эх орондоо байршуулах нь эрсдэлтэй. Тиймээс гадаадруу (ихэвчлэн офшороор) гаргадаг. Ингэхдээ өөрийнхөө нэр усыг тэр болгон ашигладаггүй (Баярцогтод мэнд!). Эхнэр нөхөр, хүү охин, эцэг эх, тэрч байтугай хадмуудынхаа нэр дээр их хэмжээний хөрөнгийг бүртгүүлэх нь эрт орой хэзээ нэгэн цагт илэрдэг юм. ХОМ-оор гардаггүй юмаа гэхэд Интерпол хэрэгт дурлаад сонирхоод эхлэхийг байг гэхгүй.
Тиймээс ямар нэг баян бизнесмэн нөхрийн дансруу хийлгэх нь элбэг. Түүний хар мянган офшор дансан дунд мөнгө нь орж эргэлдээд алга болдог. Ихэнх тохиолдолд энэхүү бизнесмэн нь авилга өгч буй болон авч буй талуудын дундах зуучлагч нь байдаг. Тэрбээр албан тушаалтанд мөнгө чемоданлаад ажлынх нь өрөөнд авчрахгүй (Шийлэгдамбад мэнд!). Ямарваа нэг гэрээ хэлцэл ч хийхгүй. Бүх зүйл харилцан итгэлцэл дээр тогтдог. Ийм трасти бизнесмэн "Чиний арван сая долларыг би Кайманы арал дахь дансанд хийсэн. Дуртай үедээ аваарай. Гэхдээ энэ мөнгө эргээд чамд толгойны өвчин болох вий. Чамд юу хэрэгтэй байна? Усан онгоц? Альпийн нуруунд байшин? Apple-ийн хувьцаа? Бүгдийг зохицуулж болно, янз бүрийн фирмийн нэр дээр бүртгүүлчихнэ, санаа бүү зов. Чамд тэнгисээр аялах, ууланд амрах, хувьцааны ашгийг хуримтлал болгож цуглуулах нь л чухал шүү дэ. Түүнээс биш хэний нэр дээр бүртгэгдэх нь ямар хамаа байна? Цаг нь болохлоор өөрийн гэсэн бүх зүйлээ аваарай" гэдэг. Их ухаалаг, бараг мэргэн санаа шиг сонсогдож байгаа биз? За тэгээд мөнгөө хадгалуулсан хүн далай тэнгисээр аялж, хувийн онгоцоор нисч, дуртай үедээ багагүй хэмжээний мөнгө нэмэмжилж авдаг болдог. Хязгааргүй итгэлцэл үүсч байгаа нь энэ.
Бие биендээ нэгэнт итгэдэг болсон хойно авилгал улам их өгөлцөж авалцана. Эхний 10 сая нь 15, 20, 25 болж өснө. Улс төрч, албан хаагч өөрийгөө тэнгэрийн амьтан шиг төсөөлж байтал уналт ирнэ. Бүх зүйл энэ хорвоод мөнх биш юм да.
Эх орноосоо дайжиж дүрвэх шаардлага ч тулгарч мэдэх. Энэ үед л түүний трасти хэн болох нь харагдна да. Шударгаар хөрөнгө тасдаж өгч болно, эсвэл муриад үнсэнд хаясан шалз шиг орхиж болно. Шударгаар хөрөнгө тасдана гэдэг нь бүх мөнгийг нь эргүүлж өгөхийн нэр биш, насан эцэслэтэл тансаг хангалуун амьдрахад хүрэлцэхүйц мөнгө л олгогдно гэсэн үг. Тухайлбал: Абрамович Березовскийн трасти байсан. Березовский засагт нөлөөтэй байхдаа үнэгүй шахуу нефтийн компанитай болоод авсан хэдий ч түүнийгээ өөрөө удирдах боломжгүй байв. Тэгээд Абрамовичид итгээд компаниа даатгасан. Путин гарч ирээд Березовский байж суух газаргүй болоод Англид очиход нь Абрамович түүнийг муриагүй, мөнгийг нь өгсөн. Гэхдээ Березовский өөрийгөө "Сибнефть" компаний 6 тэрбум долларыг эзэмшдэг гэж үзэж байхад Абрамович 1,5 тэрбум байхад Березовский Лондонд эдлэн худалдаж аваад тайван амгалан амьдрахад нь хүрэлцнэ гэж тооцсон юм. Тэгээд хоёр найз баахан шүүхдэлцээд Березовский юуч олж долоогоогүй, харин ч эсрэгээр төд удалгүй учир битүүлэг нас барсан. Том гаруудын хувьд дээрх тохиолдол бол мурих биш, харин ч шударгаар мөнгийг нь эргүүлж өгч байгаа байдал юм ө.х. чамд юу ноогдох ёстойг хэзээ ч эргүүлж өгдөггүй, цүнхнийх нь хэмжээгээр л хөрөнгө тасдаж өгдөгт трасти-гийн логик оршино. Ондоо тохиолдол - трасти үхэх. Энэ тохиолдолд хөрөнгө мөнгөө хадгалуулсан товарищ юуч олж авч чадахгүй хоцордог. Бас л Березовскийгоор жишээ татъя - түүний өөр нэг трасти болох Бадри Патаркацишвили гэдэг гүрж зуурдаар өөд болоход Березовский хөөцөлдөөд хөөцөлдөөд сохор зоос ч олж авч чадаагүй юм. Гурав дахь сценарий - трасти нь амьд, хөрөнгө хадгалуулагч өөд болвол бүх хөрөнгө тэгээд л трастид үлднэ. Леон кинонд ч тэгдэг. Ар гэрийнхэнд нь ч юу ч ноогдохгүй, ихэвчлэн гэрийнхэн нь талийгчийг ямар хөрөнгө хаана хадгалуулсныг нь ч мэддэггүй. Жишээ нь: Шо дарга байна. Америкт, Европт хөрөнгийг нь манаж байсан улс хөөрхийг өөд болоход тэгээд л эзэн болцгоосон нь тодорхой. Угаасаа нэр дээр нь бүртгэлтэй байхад яах юм? Ер нь тэгээд гадаадад трасти хийгээд хүний хөрөнгө сахиад сууж байгаа монголчууд одоо ч гэсэн мэр сэр бий биз. Харин мафи гээд байх зүйл одоохондоо манайд байхгүй болохоор консильери шиг зөвлөгч нар цөөхөн, гэхдээ эхнээсээ гарч эхлэх шинж тэмдэг нь илрээд байгаа. Жишээ нь - анхны ерөнхийлөгч маань уул уурхайн нэгэн компанид зөвлөгч хийж байсан нь илэрсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүн шүү дэ уг нь.
За тэгээд бие биедээ итгэж, хангалуун сайхан амьдарцгаая монголчуудаа гэсэн ерөөлөөр нийтлэлээ өндөрлөе дө ;-)

No comments:
Post a Comment