24 February 2016

Улс төрийн эргэн тойронд

Сонгууль болох жил хаврын улиралтай зэргэцээд циркийн үзүүлбэрүүд ар араасаа цуварч эхэллээ. Зугаатай юм, ямарч хошин шогийг дагуулахгүй. Сүүлийн үед улс төрийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлуудын талаар юу гэж бодож байгаагаа бичье.
1. Амарсанаа. Үндсэн хуулийн цэцийн даргыг ажлаас нь чөлөөлөв. Уг нь академич цолтой, гавъяат хуульч хүн шүү дэ. Дааганаас унаад үхдэггүй юм, дарвагараасаа болж үхдэг юм гэдгийг хойч үед сургамж болгож харуулаад буулаа да зайлуул. Ерөөсөө амнаасаа л болсон шүү дэ. Найз хэн нэгэнд саад болж байсныг үгүйсгэхгүй, гэхдээ халагдах нөхцлөө бол яах аргагүй өөрөө бүрдүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг хуулийнхаа секторт өндөр албан тушаал (тэр монголдоо 4-т жагсана барина гэдэг нь ч бас ортой). Тийм байж сумдын засаг ноёдтой барьцаад яахнав дэ.
2. Насанбаяр. Эвгүй байдалд орж суудал нь ганхсан гарууд Үндэсний телевизээр ярилцлага өгдөг уламжлал бий болоод удаж байгаа. Үндэсний телевиз ийм нэвтрүүлэг хийхдээ шууд гэж зарладаг ч гэлээ асуултаа урьдчилж танилцуулдаг мэт санагддаг. Цэцийн дарга Амарсанаа ч гэсэн ярилцлага өгөөд л буусан. Саяхан Боловсролын яамны газрын дарга (мүүн тодотголтой) Насанбаяр ярилцлага өгч харагдна лэ. Юу ярихыг нь барагцаа таамаглаж байсан болохоор үзэлгүй сувагаа сольсон. Мүүний тухайд гэвэл - Unification Church гэж хайж ороод уншаад үзээрэй, боловсролын салбарт анхаарлаа их хандуулдаг найзууд байгаа юм. Би Насанбаярын оронд байсан бол сайн дураараа больчихно. Чичүүлэн чичүүлэн чичрээд зүтгээд байх хэрэг байна уу, ямар амь биш заяа биш.
3. Дуучин Наара. Би тоглоомчгүй ийм дуучин байдгийг уржигдар л мэдсэн. Хоцрогдож дэ. Өнөөдөр FB-д нэг бичлэг байхаар нь эхлүүлэнгүүтээ шууд больсон. Мэдрэлийн системээ хүнд цочиролд оруулаад яахав, байгалийн жамаар үхье.
4. Гүндалай. Гүндалайг ард олон Гүнбалай гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Найз циркийн алиалагчаас илүү түмэн олныг баясгаж байгаа. Тэр "чацга царайлаад" болон "сум тавьж буй агшин" нь интернэтийн мем болсон. Инээд бэлэглэж буй хүнийг харааж зүхээд яахав, сонгох нь ч бас хаашаа юм, цааш биднийгээ олон жил хөгжөөгөөрэй гэж ерөөе.
5. С. Эрдэний жиргээ:
Энэ нөхөр маргааш найзынхаа нугасыг тасалж алчихаад Чингис хаан Жамуухыг цус гаргалгүй хүндэтгэл үзүүлж хороосон юм гээд зогсож байвал гайхах зүйлгүй л юм байна. Эрдэнэ ер нь бүтэхгүй гар.

1 comment:

  1. Нээрээ хэцүү ч юмаа даа. Цэцийн даргын яриаг сонсоод чихэндээ итгээгүй. Мундаг байж болно гэхдээ л яасан хямдхан бодолтой байнаа гэж харамссан. Насанбаяр гэдэг хүний хувьд ерөөсөө шашин төрийн зааг ялгаа энэ тэрд нарийн зохицуулалт хэрэгтэй нь харагдаад байгаа. Өнөөдөр Мүүний урсгалыг тэмцээд хорьж болно. Зохицуулалт байхгүй бол нүүрээ хувиргаад эсвэл адилхан урсгал орж ирэх үүд хаалга хаагдахгүй. Гүндалай нэр дэвшиж байгаа бол Нараа юу нь болохгүй гэж. Харин Эрдэнэ гэдэг чинь хамаатан саднаа харж үзнэ гээд ил зарлачихсан амар гар бна даа ккк.

    ReplyDelete