11 February 2016

Бичин жил

Битүүн, шинийн 1, 2-нд компьютераа ч асааж чадсангүй - баяр. Маргааш ч гэсэн ачаалал их байх шинжтэй. Уншигч олонд сар шинийн хожимдсон ч гэсэн мэнд дэвшүүлье. Битүүнд пост оруулах бодол байсан ч гэлээ амжаагүй, өршөөнө биз.
- Мэнд амоор!
- Нэртэйгээр нь золгочихооч чи!

Сар шинийн үндэсний бөхийн барилдаан гоё болж Содномдорж сайхан түрүүлсэн. Уран барилдаантай бөх байгаа юм, надад лав таалагддаг. Мөн Мөнхбаатарын төрх давгүй болсон байна лэ.
Ирж буй бичин жил бид бүгдийн хувьд өөрчлөлт, ололт амжилтаар арвих байна гэдэгт итгэж байна. Гол нь тэгээд эрүүл энх, элэг бүтэн байх болтугай. Би ямартаа ч 37-ны жилээ элдэв адал явдалгүй давлаа. Одоо 49-нийх болтол ironman л гэсэн үг - яагаад ч махийхгүй.

No comments:

Post a Comment