Saturday, February 6, 2016

Загварын урлаг өрхийн хүрээнд

UPD 20156.02.06 11:01
Цагаан сарын сурталчилгаанд дүү бас оролцсон байна.
2015.08.25 10:41
Goyo компаний FB-рүү орох юм бол Goyo Kids Collection-ы сурталчилгаа нийтлэгдсэн байгаа. Олон хүүхэд дундаас нэгийг онцолъё, надад их дотно хүүхэд болохоор.
Энэ муухай охины ээжийнх нь нагац ах нь би байгаа юм :-) Том эгчийн маань зээ гэсэн үг. Ер нь манай удмыг дагасан, царай зүс, нүд хөмсөг сайн, тэр тусмаа надтай их адилхан хүүхэд байгаа юм.
Автобусны буудлуудын сурталчилгааны самбар дээр гараад эхэлсэн сурагтай.
Зурагнууд дээр хүүхдүүд жаахан бондгор гэдэстэй гарч. Хүүхдүүдийн буруу байхгүй. Зураг авалтын өмнө студийн нөхдүүд баахан пицца хүүхдүүдэд өгчихсөн чинь бүгд үл ялиг гүзээтэй болчихсон гэсэн.

1 comment: