16 August 2014

24 жилийн дараа

UPD 2014.08.16 23:45
"Хотели как лучше, а получилось как всегда" гэдэг шиг л зүйл болсон. 
Тоглолт цагтаа хэзээ эхэлж байлаа гээд би тайван очсон. Манай нөхдүүд түрүүлээд ирчихсэн, суудал ширээгээ авчихсан намайг хүлээж байв. Хүлээхдээ мэдээж зүгээр суугаагүй нь тодорхой. За тэрч яахав. RiverSounds-ын үүдэнд дуулах ёстой Төмөрөөтэй тааралдсан. Нэг нөхөр мань эрд:
- Чи ийм согтуу яаж дуулах юм бэ?! Хариулт нь:
- Би зүгээр байна. Хөгжимчид хаачив?
Энхтөмөр гуай тоглоомчгүй хусчихсан байв. Ха-ха. Овоо гар шүү. Миний таамаг батлагдаж 6-д эхлэх ёстой тоглолт 7:20-д эхэлсэн. Төмөрөө ч гайгүй байнаа бас. Үг хэл, үйл хөдөлгөөн нь эрүүл юм шиг л. Харин Бошентунмай-г дуулахад хэл нь орооцолдоод авсан. Зарим нэг газар дууны үгээ сольж хутгаад амжсан бас. Гэхдээ гоё тоглолт болсон, харамсаад байх зүйл юу байхав, жилд ганц удаа баясаад авдаг юм. 
Би урд шөнө нь нисэх буудал орж хүн гаргаж өгсөн болохоор 3-хан цаг унтсан байлаа. Нэмэх нь ажлын 7 хоног өндөрлөхөд ядаргаа дээд цэгтээ тулсан. Ажлаасаа хэдэн минутын өмнө гараад ажлынхантай 2 2 пиво уучихаад тоглолт дээр очсон юм. Манай хэд (Г ах, Э, Т болон Б нар, дан эрчүүд) "пиво без водки - деньги на ветер" уриатай шуурхай гэгч тойруулж байв. Хэдийгээр би "хоцорж ирсэн, торгуультай биз дэ" гэж нэхээгүй ч гэлээ төд удалгүй дуниартаад л явчихсан. "За энэ чинь осолтой юм болж эхэлж байна шүү" гээд хурдаа сааруулсан ч нэгэнт оройтсон байлаа. Бухын дооз цусанд орсон хойно аврал байхгүй л дэ. Үр дүн тодорхой - өглөө арай гэж боссон. Толгой өвдөөд үхэх дөхлөө цус. Сар гаруй алкоголь хэрэглээгүй явсныг хэлэх үү, шарталтыг бүрэн утгаар нь амслаа, золиг гэж. Г ахыг гэрт нь хүргэж өгөхөөр орой явж байхад л толгой нэг л биш байсан юмаа... За ингээд хэдэн фото оруулъя.
Гоцлол - Төмөрөө. Огт юм амсаагүй мэт байгаа биз? Хэ-хэ.
Бас гитарчин дээр фокус таараагүй байна.
Даралтат хөгжим.
Соло. Сайн дардаг залуу шиг санагдсан.
Бөмбөрчиний имидж тасархай. Respect.
Бүрэн бүрэлдэхүүнээрээ.
Энэ жил зургийн аппарат, видео камер барьсан хүн харьцангүй цөөхөн харагдсан. Гар утас, таблетууд бол цадигаа алдаж байна лэ.
2014.08.15 00:37
Жил болгон Цой нас барсан өдөр дурсгалын тоглолт зохион байгуулагддаг. Маргааш ч гэсэн RiverSounds-д болох юм байна. Би 2011 онд Хөвсгөлд томилолтоор явж таарсан болохоор үзэж чадаагүй. Бусад жилүүдийн тоглолтуудын хувьд:
1. 2008. 18 жилийн дараа 
2. 2009. Концерт дөхөж байна
3. 2009. 19 жилийн дараа
4. 2009. 19 жилийн дараа. 2-р хэсэг
5. 2010. Кинопробы

6. 2012. Тоглолтын зар
7. 2013 оны 08.15 гэж гарчигласан пост.

Нэг үдэш амьд хөгжим сонсоод өнгөрөөчих гэмгүй. Хэтрүүлчихгүй бол. 
Өөр ч одоо юу бичих билээ, бүх зүйл ойлгомжтой. Сонирхосон нэг нь үзнэ, сонирхдоггүй нэг нь ийм арга хэмжээ болдог юм байна гэж мэдэж авна. Тиймээс дуугуй байсан нь дээр байх...

1 comment:

  1. Сайхан л болж. Төмөрөө ахтай гудманд таарсан ирээрэй гээд байсан хэхэ. Би амжаагүй ээ

    ReplyDelete