18 August 2014

Ветнам мастер, панк хуушуур салат

Гар утасны камер ажиллахаа болиод удаж байна. Дэлгэцэн дээр гарч буй алдааг нь хараад физик гэмтэл биш, шинээр бүх программыг нь суулгавал ажиллачих болов уу гэж горьдоод байгаа. Гэвч барьж авалгүй залхуурч хойшлуулсаар нэг бус долоо хоногийн нүүр үзлээ. Фотоаппарат чирээд явах бас тийм ч тааламжтай биш. Иймд жижиг аппаратаа машинд авч явдаг болсон.
Өнөөдөр өглөөний 2 фото. Их засаг хавьцаа. Төлөгүүд өөрсдөө хаягаа хийсэн бололтой.
Дарь-Эх. Олон ч нэр төрлийн бууз, хуушуурны хаяг реклам харсан да. "Панк хуушуур салат" таарна гэж хар дарсан зүүдэнд ч ороогүй дэ, хэ-хэ.

No comments:

Post a Comment