1968 оны 8-р сарын 21-ний шөнө 2 цагт зөвлөлтийн иргэний нисэхийн Ан-24 онгоц Прага хотын Рузина нисэх буудлаас осолын буулт хийх зөвшөөрөл хүсэв. Диспетчер зөвшөөрөл өгсөн. Онгоц газардаж, түүнээс Каунас-д анги нэгтгэл нь байрладаг агаарын десантын гвардийн 7-р дивизийн цэрэг офирцерууд бууж ирсэн. Десант зэвсгээр сүрдүүлж онгоц буудлын бүх объектыг хяналтандаа тэр дороо авч, техник хэрэгсэл, бие бүрэлдэхүүнээр дүүрсэн тээврийн Ан-12 онгоцуудыг хүлээж авч эхлэв. Ан-12-ууд нисэх зурваст 30 секунд тутам газардаж байлаа. Энэ бол Чехословакийг эзлэх "Дунай" нэртэй операцийн эхлэл юм.
Тус орны коммунист нам Александр Дубчекийн удирдлаган дор ардчилсан өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсний хариу үйлдэл энэ болно. "Прагын хавар" нэртэй өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийг дарахаар 4 орны цэрэг Чехословакийн хилийг давсан юм: ЗХУ, Польш, Унгар ба Болгар. Ардчилсан герман оролцох ёстой байсан ч сүүлийн мөчид ЗХУ-ын удирдлага бодлоо өөрчилсөн байдаг. Варшавын гэрээний улсуудын цэргийн гол цөмийг мэдээж хойд хөрш бүрдүүлж байв. Үүнд: мотобуудлаг, танк, агаарын десантын 18 дивизи, агаарын болон нисдэг тэрэгний 22 хороо. Нийт бие бүрэлдэхүүн нь 170-240 мянган цэрэг албан хаагч. Танк гэхэд л 5000 гаруй байв. Карпатын болон Төв нэртэй фронтууд үүсгэв. Холбоотнуудын цэргийн тоо хагас саяруу дөхөв. Энэхүү түрэмгийлэл нь ах дүүсийн холбоотой чехословак ард түмэнд хувьсгалын эсэргүүнүүдийн эсрэг тэмцэлд туслах нэрийн дор үйлдэгдсэн. Ямар юмны хувьсгалын эсэргүүн байхав дэ, зүгээр л чехословак орон өөрийн замаар хөгжихийг хүссэн, ЗХУ-аас хараат байдлаас гарах гээд байсан хэрэг. 1968 оны нэг сараас өрнөж эхэлсэн шинэчлэлийг улс орон даяараа дэмжиж байв. Коммунист нам нь хийж байсан өөрчлөлт шинэчлэлт шүү дэ. 1000 хүнд ногдох коммунстын тоогоор дэлхийд нэгд байсан улс да, Чехословак тухайн үедээ. Шинэчлэлийн хүрээнд цензурыг халж, олон дугуйлан тойрог ажиллаж чөлөөт санаа бодол илэрхийлж, ирээдүйд олон намын системд шилжих гэж байв. Цаашлаад: үг хэлэх эрх чөлөөг олгож, хүчний байгууллагуудыг хяналтанд оруулж, иргэдийн цуглах, чөлөөтэй шилжиж хөдлөхийг зөвшөөрөх, улсын үйлдвэрүүдийн ачааллыг хувийн секторт шилжүүлэхээр төлөвлөж байв. Чехословакийг холбооны улс болгож (Чех ба Словак) субъектуудын эрх мэдлийн нэмэгдүүлэх санаа ч байсан. Энэ бүхэн мэдээж ЗХУ-ын удирдлагын санааг түгшээв. Дубчек болон түүний багт Москва-гийн үгийг даг, социализм барууны хэв маягаар байгуулах гээд хэрэггүй гэж анхааруулж. Мөн Чехословак нь ЗХУ өөрийн цэргийг байрлуулж пуужингуудаа зоож чадаагүй байсан улс хэвээрээ байсан нь энэхүү түрэмгийллийн суурь болов.
Чехословакийн удирдлага улс орноо бүрэн сүйрүүлж, цус асгарахаас болгоомжилж бүх цэргээ ангиудад нь байрлуулж блоклосон. Үнэндээ тэмцээд ч дийлэхгүй байв. Гэвч иргэдийн эсэргүүцэл хүчтэй өрнөсөн. Прага хамгийн их эсэргүүцсэн хот.
21-ний 3 цагт ерөнхий сайд Черник баривчлагдав. 4:50-д танк болон БТР-үүд намын төв хорооруу зүглэв. Тэнд эсэргүүцэл үзүүлсэн 20 настай залууг буудаж хороов. Дубчекийг хорооных нь 7 гишүүнтэй цуг баривчлав. 7 цагт үндэсний радиог эзлэхээр танкууд хөдлөв. Иргэд баррикад босгож амжсан байлаа. Мөргөлдөөн болж цэргүүд гал нээв. Энд 17 хүн алагдаж, 52 шархадсан тоо бий. 14 цагийн үед баривчлагдсан удирдах албан тушаалтнуудыг онгоцонд суулгаж Украинруу нисгэв. Хотод хөл хорио тогтоож шөнийн цагт явж буй хүнрүү гал нээхийг анхааруулав. Цаашаа бүх зүйл ойлгомжтой.
Нэмэлт мэдээлэл. Яромир Ягр 68 дугаартай тоглодог нь ийм учиртай. Тэрбээр хэлэхдээ: "Би 68 дугаарыг оросуудад муу болохоор аваагүй. Коммунистуудад дургуйдаа ч аваагүй. Өөрийнхөө өвөөгийн төлөө авсан юм" гэж.

Ийм байж Оросууд одоо олон юм яриад байх хэрэггүй л дээ. Америк ч бай Орос ч бай эрх ашгаа хамгаалж л байсан. Цаг үе нь л өөр болохоос
ReplyDeletePragiin havar gj google dr haihad hamgiin deeguur garch irdeg yag medeelel aguulsan niitlel n ene l bailaa. dajgui bichjee. Bayarlalaa
ReplyDelete