Богд уулын бараг ам болгонд амралтын газарууд бий болсон байгаа. Хэдий чинээ хотод ойр - төдий чинээ амралтын газрын тоо олон. Энэ удаа Хүрхрээ тур амралтыг авч үзье.
Хуучин энэ аманд шинжлэх ухааны академи болон андуураагүй бол нэгэн яамны зуслан байрладаг байсан шиг санаж байна. Манайх хажуугийнх нь Залаатад гардаг байсан болохоор мэдээд байгаа юм. Ой модондоо самар жимс элбэг л байсан да. 92 онд Богд уулын бүх зусланг нүүлгэсэн түүхтэй.
Амралтын газрын гэрүүд хэдэн эгнээ болж бие биедээ их ойр байрлана. Явган хүний зам хийсэн боловч тэрүүгээр нь амрагчид тэр болгон яваад байдаггүйг халцарсан өвс, гарсан жим илтгэнэ.
Энэ жил чийг их унасан болохоор ургамал ногоо янзын ургаж. Айраг гэж нэрлэгддэг навч элбэг. Мөн халгай шарилж хоёр арай дэндүү их байна лэ.
Надад тус амралтын газар ерөнхийдөө таалагдсан. Ажилчид нь уриалагхан, менежер нь яриа хөөрөөтэй, жорлон нь цэвэрхэн, хорхог нь амттай, сагс волейболын талбай нь шинэ г.м. Ганц хойш нь чангаагаад буй зүйл - халгай ба шарилж. Хавар зулгаагаагүйн гай. Гэр, тавилга эд хогшил нь жаахан хуучирсан г.м. зүйлийг хүн ажрахгүй амарч чадна. Бүх зүйл заавал шинэ байх ч албагүй. Харин шарилж хамар цоргитол энд тэнд үнэртээд, гадуур гүйж байсан хүүхэд халгайнд түлэгдээд байвал хэцүү.
Энд гал түймрээс болгоомжилдог бололтой.
Гэвч цахилгааны монтаж нь гал гарахгүйг батлахааргүй харагдна.
Учир нь үл мэдэгдэх саравч. Залхуураад очоогүй.
Нийтийн 00 нь. 5 одтой зочид буудлын жорлон шиг гялтганахгүй ч гэлээ байнга цэвэрлэдэг болохоор боломжийн юм билээ. Би гайхдаг юм, яагаад амралтын газарууд болон орон нутгийн зочид буудлууд 00 цаас дээр хэмнэх гэж оролддог юм бол? Хаа газар хамгийн хямд, хурдан дуусдаг, наалдаж урагдаж хоцорчих гээд байдаг цаас таардаг. Энэ бол хэмнэлт биш. (_|_) нь үйлчүүлэгчийн бие махбодийн нэгээхэн хэсэг, тиймээс хайр энхрийлэл, зөөлөн булбарай арчилгаа авах эрхтэй.
Хот нүгэлтэй өргөжиж байгаа юм шүү. Бага байхад ямар сийрэг байлаа да. Сайн ажиглавал тоглоомын талбай зурган дээр хальт гарч. Волейболын элсэн, сагсны резинэн шал бүхий талбайтай юм билээ.
Тавдугаар цахилгаан станц Амгаланд баригдаж эхлээ юу? Өмнө нь байгаагүй өндөр яндан харагдаад байдаг - татсан чинь энэ.
Ресторан нь хөөрхөн тохижилттой. Хоол ч сайтай. Хуушуур цай нь лав таалагдсан. Хорхог нь бүр янзын.
Дотор нь дарсан кадр.
Гэрт өлгөөтэй дотоод журам. Бөөлжисөнд тусгай пунк (9) зориулахыг бодоход манайхан амрахдаа их заваартдаг нь ойлгомжтой.
Нар хэвийх үед нийслэл өнгөлөг харагдна.
Нартай, хуртай сайхан өдөр амраад ирсэн. Ээ көк тэнгэр!

No comments:
Post a Comment