04 August 2014

Нутаг усаа хэт магтан дуулах

UPD 2014.08.04 22:38
Нэг нөхөр коммент үлдээж.
3 жилийн дотор Арбулаг сумын төв сайжирсан бол сайн л биз. Нөгөө талаас, би юу ч андуураагүй ба худал зүйл тэр болгон бичээд байдаггүйг анхааралдаа авах хэрэгтэй. Нодинон жилийн постыг дээрхтэй төстэй үзэл бодотой хүмүүст зориулж энд албаар чирээд аваад ирлээ. Уншаад ойлгох нэг нь ойлгоно, хойлогдуу нэг нь ойлгохгүй - намайг ард олныг доромжилж байна гэж үзнэ. Хамгийн эмгэнэлтэй нь, ойлгохгүй байгаа нь энэ насандаа хэзээ ч ойлгохгүй. Учир нь: дебилизм эмчлэгддэггүй юм...
 
2013.11.14 23:22
Мэдээж унасан газар, угаасан усаа хайрлалгүй яахав. Мэдээж Эх орон, эзэн Чингис, ээж ааваараа бахархалгүй яахав. Харин хэтрүүлгэ бол өрөвдөлтэй, заримдаа - инээдтэй.
Жишээ нь, хороололд насаараа амьдарсан би 3-4-ийг дэлхийн хамгийн гоё дүүрэг гэвэл "Энэ ёстой сумтай нөхөр" гэж захын гар хуруугаараа чичих биз. Тэгсэн мөртлөө өөрсдөө үндсэндээ агаар нэг зүйл ярьж бичдэг.
Чи ... аймгийн ... суманд төрсөн нь тус нутаг хамгийн гоё байгалтай, зон олон нь цөм нинжин цагаан сэтгэлтэй гэсэн үг огтхон ч биш гэдгийг ойлго. Өөрт чинь тус газар хамгийн дотно санагдах нь ойлгомжтой. Гэхдээ зөвхөн чамд, бусдад бол үндсэндээ падлий, тэдгээрт өөрсдөд нь нутаг ус бий. Үзэл бодлоо бусдад тулгах гээд хэрэггүй.
Мөн чи Монголд төрсөн нь чамаас хамаараачгүй асуудал гэдэгтэй эвлэр. "Хогийн Африкт төрөөгүй нь яамай" л гэнэ, тэнд нэг негр "новшийн хүйтэн Монголд төрчихөөгүй нь яамай да" гээд модны сүүдэрт хэвтэж буй ч юм билүү, хэн мэдлээ. Тэр нөхөр бидэнд л өрөвдөлтэй харагдаж байгаа болохоос биш өөртөө бол аз жаргалаар дүүрэн хэвтэж буйг үгүйсгэх аргагүй. Харьцангүй шүү дэ бүх зүйл энэ хорвоод.
Би орон нутагт явж байхдаа үзэж харсан зүйлийнхээ тухай л бичиж, зургаар баталгаажуулдаг. Таалагдсан бол таалагдсан, хогийн нүх байсан бол хогийн нүх байна лэ л гэнэ. Уучлаарай, гэвч (_|_)-ыг сарнай гэж батлахыг оролдож арай л болохгүй.
Нутаг мууллаа, тийм зүйл байхгүй, албаар болохгүй бүтэхгүйг нь олж харж г.м. коммент хааяа ирдэг юм. Бүгдэд таалагдна гэж байхгүй. Бодит үнэнтэй эвлэр л гэж зөвлөх байна.

4 comments:

  1. Sanaa niilj bna.

    ReplyDelete
  2. Er ni bol taalagdahgui bol unshihgui l bol bolooshdee, Hereg bolgoj orj uzeed uuriiguu strestuuleed hun amitanruu comment bichih heregbhguishuu dee:)

    ReplyDelete