2014.07.18 болон 19-ны өдөр. Баянхонгор аймгийн Жинст сумын 90 жилийн ойн арга хэмжээний товч сурвалжлага.
Сумын уугуул иргэд баярын хуралдаа суухаар 18-ны үдэш соёлын төвд цугларцгаав. Хотоос болон аймгийн төвөөс олон хүн иржээ. Өөр аймгийн дугаартай машин ч цөөнгүй.
Танхим хүмүүсээр дүүрлээ. Засаг дарга, ИТХ-ын дарга, нутгийн зөвлөл гэсэн дарааллаар үг хэлцгээв. Зохион байгуулагчид олон хүн нэг дор цуглархаар агаар хүрэлцэхгүйг бодолцож үзээгүй болохоор соёлын төв сауна шиг бүгчим байлаа. Ядаж байхад цонхнууд шинэхэн будгандаа барьцалдаад онгойхгүй. Нэмэх нь - ихэнх хүмүүс дээлтэй. Тараасан материал, сонинг сэвүүр шиг ашиглах нь элбэг.
Халуунаас зугтаж залуучууд голдуу үзэгчид үүдрүү дөхнө, гарч салхи амьсгалаад буцаж орж ирцгээнэ. Настайчууд шийр зааж халууныг үл ажирч сууна. Босох л юм бол суудалгүй болох тул өөр арга үгүй.
Зочид төлөөлөгчид үг хэлж дууссаны дараа шагнал гардуулах ёслол удаан гэгч үргэлжилэв. Дараа нь хүрэлцэн ирэгсэд бэлэг сэлт, дурсгалын зүйл сумын удирдлагад гардуулснаар миний хувьд тухайн өдрийн баяр өндөрлөсөн. Орой нь өргөн хэмжээний зугаалга болох төлөвтэй байсан ч хээр гарч майхандаа хонох нь маргааш замд гарах надад өлзийтэй байлаа.
Маргааш нь наадам цагтаа эхлэлсэнгүй. Хэнч юунд ч яардаггүй нь монгол зан - назгайрч байтал бүх зүйл сайхан болоод өнгөрдөг нь жам. Наадмын талбайн гадаах машинуудыг цагдаа эмх замбараатай байрлуулна. Бороо зөөлхөн шивэрч эхлэв. Хуушуурны ханш 700-1000 төгрөгтэй. Хотоос 700 гаруй км-т хуушуур 1000 төг! Солиормоор юм.
Тамгын газрын гадаа шарга зүсмийн морьд хөлөглөсөн туг залах залуучууд хүлээцгээнэ. Бүх хүн инээж хөөрсөн, баярын уур амьсгалтай.
Дарга нар асарт заларч наадам эхэллээ дэ. Дуу хуур, бүжиг, үзүүлбэрүүд олон явагдсан.
Түрүүчийн залуучууд. Удалгүй бороо ширүүсч эхэллээ.
Надад ёслолын арга хэмжээнээс илүүтэйгээр үзэгчид сонирхолтой байв.

No comments:
Post a Comment