XVII-XVIII зууны Англид хавч маш элбэг байв. Дурын хүн далайн эрэгт очиж сагс дүүрэн лобстер түүх боломжтой байжээ. Хавчийг энгийн иргэд "далайн жоом" гэх бөгөөд их өлсгөлөнд нэрвэгдсэн үед л хүнсэнд хэрэглэнэ. Лобстер гэдэг нь эртний англи хэлний loppe буюу аалз гэдгээс үүсэлтэй. За тэгээд ихэнх тохиолдолд хөөрхий хавчийг бордоо шиг ашигладаг байлаа.
Дараа нь хавч боол, гэмт хэрэгтэн, зарц, ядуус болон цэргүүдийн хүнсэнд орж эхлэв. Хямд үнэтэй, олдоц ихтэй болохоор малын тэжээл шиг ч ашигладаг байв. XVIII зууны нэг шүүх хурлын материалд зарц нартаа эзэд нь харгис хандсан хэргийг авч хэлэлцсэн бөгөөд нэг гомдол нь хавчаар хийсэн хоол дандаа өгдөг гэсэн байлаа. Үр дүнд нь лобстерыг сард 3-аас их өгөхийг хориглосон шийд шүүхээс гаргажээ. XVIII зууны эцэс, XIX зууны эхээр хавчаар муурны тэжээл хийж эхэлсэн байна.
Лобстерын нэр хүнд АНУ дахь иргэний дайны дараа өсч эхэлсэн. Гол үүргийг төмөр замын компаниуд гүйцэтгэсэн гэж үзэж болно. Далайд гарцгүй мужуудын вагон-рестораны менюд хавчийг оруулах мэргэн санаа хэн нэгний толгойд төрсөн байна. Ихэнх зорчигчид лобстерыг "муу, хямд өртөгтэй хоол" гэж мэдэхгүй болохоор сонирхож захиалах нь элбэг байжээ. Тогооч нар ч зүгээр суусангүй - янз бүрийн туршилт хийж, лобстерын хар мянган жор шинээр зохиож. Хэрэглэгчийн тоо эрс өссөнтэй холбоотойгоор олборлолт, агнуур бас нэмэгдсэн. Ингээд хавчийн тоо толгой эрчимтэй цөөрөх болжээ (XIX зуунд 2,5 кг жинтэй хавч дунд зэргийн хэмжээтэйд тооцогддог байсан бол одоо энэ нь томдоо орно).
Цөөрсөөр цөөрсөөн лобстер тансаг хэрэглээ болж хувирсан түүх ердөө энэ.

No comments:
Post a Comment