Сүүлийн үед улс оронд маань болж өнгөрсөн үйл явдлын тойм, тэдгээрийн тухай бодол.
1. Хутаг-Өндөрт ЗГ хуралдав
Зүгээр л шоу. Худлаа загвартдаг, хийсэн бүтээсэн дорвитой зүйлгүй нөхдүүд шүү дэ. Бонд нэртэй зээлээр туйлаад дууссан. Мөнгө үрэх амархан, ямарч тэнэг хийж чадна. Ер нь бол одоо огцорсон нь дээрдээ Алтанхуягийн кабинет. Үхсэн ацны ЭЗЭН-100, эдийн засаг сүйрч дууслаа 3,14z.
2. Геологч залуу Баянхонгорт амь эрсдэв
Юу гэхэв дэ, харамсалтай байна. Олон алдаа гаргасны үр дүнд энэ эмгэнэлт явдал болж. Хариуцлагын тухай ч энд яригдна. Орой замд гардаг нь анхнаасаа буруу. Говьд яваа байж усны нөөцгүй байсан нь удаах том алдаа нь. GPS-д найдаж говьд алхана гэж бас юу байхав. Жолооч ч өөдгүй. Харгана дайруулж нэг дор 3 дугуйгаа хагална гэж юу гэсэн үг юм бэ? Эрүүл байсанд нь эргэлзэхээр. Баг ахалж явсан дарганцар ч дээрдэх юмгүй. Онцгой байдал үүсээд байхад ахалж яваа хүн шиг байж чадаагүй. Обудаар нь явуул, би хариуцлагыг нь хүлээнэ гэж болохгүй юу? Эсвэл монгол хүний амь нэг покрышканаас хямд болоо юу? Ашигт малтмал болон Онцгой байдлынхан ч үнэн мөн төрхөө харуулах шиг боллоо. Үхсэний хохь, амьд хоцорсны зол болоод л өнгөрч байгаа юм л да үнэндээ.
3. Хашаатын хуй салхи
Дараа нь халуун зунаар цас орсон шүү дэ Архангайд. Байгалийн онцгой үзэгдлүүд цөөнгүй тохиох болов уу манайд гэж бодож сууна.
4. Гансүх хоригдож ЕС очиж уулзав
Шалгах ёстой болоод л хорьж цагдсан байгаа. Гэм зэмгүй бол тэгээд л гараад ирэх байлгүй дэ хэсэг хугацааны дараа. Тэрч байтугай гэм буруутай ч хэсэг хугацааны дараа суллагдчихдаг биз дэ манайд. Ерөнхий сайд нь АТГ-тайгаа тэмцэхийг мэдэгдээд сууж байдаг газар манайхаас өөр байхгүй л болов уу. Дүүрчихсэн улс.
5. Хотын төвөөр зорчих машинаас татвар авах
Яахав, олон улс оронд ийм арга хэмжээ авсан байдаг л да. Гэхдээ манайд өнөөдрийн хувьд арай л ахадсан шийдвэр байна. Нийслэл маань ганц гол гудамжтай, тэрүүгээр нь бүгд л зорчидог шүү дэ. Хотын төвд гэртэй, эсвэл ажил нь төвд бол автоматаар татвар төлж таарнаа да? Ядаж нийтийн тээврээ эхэлж боломжийн болгочих хэрэгтэй. Машины тоог цөөлөхгүй л бол ачаалал буурахгүй гэж 6 дахь жилээ энд би бичиж байна.
Дээрх бүгдийг нийлүүлээд дүгнэвэл - хонгилийн үзүүрт ямарч гэрэл алга.
Гэхдээ сэтгэлээр унаад хэрэггүй шүү найзуудаа, инээмсэглээрэй :)

No comments:
Post a Comment