Интернэт болон сонин хэвлэл, зурагт радиогоор "эрх чөлөө" гэж их ярьж бичдэг. "Эрх чөлөө" гэж гоё үг л дэ. Гэвч эрх чөлөөг ямар хэм хэмжүүрээр тооцох тухай хүмүүс тэр болгон бодож үздэггүй. Туйлын эрх чөлөө гэж бол байхгүй гэж би бодож байна. Байгаль угаасаа абсолют ойлголтод дургуй.
Бидэнд үнэтэй, хайрладаг зүйл болгон маань эргээд эрх чөлөөг боогдуулсан гинж юм. Гэр бүл, эрүүл мэнд, эд хөрөнгө - бүгд эрх чөлөөг хязгаарлагч. Хэдий чинээ эрх чөлөөг олно - төдий чинээ чи ганцаардна, юу ч үгүй болно. Бүрэн эрх чөлөө гэж юу юм? Ямарваа хариуцлагаас 100 хувь ангижирахыг хэлэх үү? Тэгвэл энэ нь бүтэхгүй зүйл. Хүний нийгэмд ямарч тохиолдолд хамаарал, холбоос оршидог. Хэнээс ч, юунаас ч хамааралгүй байхыг хүсээ юу? Горьдсоны гарз. Орон гэргүй бомж хүртэл бүрэн хамааралтай. Анх харахад л тэрбээр эрх чөлөөг сайхан эдэлж буй мэт боловч наад зах нь хог хаягдал, тэтгэмж, толгой хорогдох оромжоос бүрэн хамаарна. Тэд бусад хүмүүсээс хамаарна, харин нөгөөдүүл нь эргээд тэднээс огт хамаарахгүй. Нэг талт холбоос - бүр долоон дор.
Эрх чөлөөний орон Америкийг авч үзье. Тэнд хүн эрх чөлөөтэй юу? Эргэлзээтэй. Америкт хүн ажлаасаа халагдахаас үнхэлцэгээ хагартал айдгийг та анзаарсан уу? Яагаад? Хариулт энгийн - зээл. Түүний амьдралын ихэнх цаг, хөлс хөдөлмөр ерөөсөө л зээл төлөхөд зориулагддаг. Зээлээ хугацаандаа эргэн төлж амжаагүй бол амьдрал нь хэцүүдээд эхэлнэ. Эрх чөлөөгүй хүмүүсийн эрх чөлөөний орон...
Харьцуулж үзвэл манайх дэргэд нь эрх чөлөөг хэт их эдэлж буй юм. Америкт хууль чанга болохоор бүх үйлдэл нь хязгаарлагддаг. Манайд болохоор ганц хууль үйлчилдэг: монголын хууль гурван хоног. Бид агуу түүх, өв уламжлал, соёлтой боловч зэргэцээд нэгэн зэрэг соёлгүй, бүдүүлэг, муйхар. Монголчуудад эрх чөлөө нь арай л илүүдээд байх шиг. Эрх чөлөө гэдэг зүйлийг эрх чөлөөнөөсөө сайн дураараа татгалзаж чадахаар төлөвшсөн хүн, нийгэмд өргөн барих хэрэгтэй. Иракийг хар. Тэнд өдөр болгон бөмбөг дэлбэрч, гэм зэмгүй хүмүүс алагдаж байгаагүй. Эрх чөлөөг нь өгсөн - махны машин ажиллаад эхэллээ шүү дэ. Цаг нь болоогүй байжээ гэсэн үг.
Эрх чөлөөтэй хүн гэж ядаж л салхинд гарахдаа хог үлдээдэггүй хүнийг хэлнэ. Хэнч түүнийг хүчлээгүй, гэвч тэр өөрөө өөрийгөө хүчилж хогоо түүгээд явсан. Эргэн тойронд нь хэнч байхгүй, орхиод явж болох байсан уу? Болох байсан. Хэн орцонд зарлал нааж хана бузарлаж байна? Лифтэнд хэн шээв? Хүүхдийн тоглоомын талбайд пиво шимээд сууж байгаа нөхөр хэн бэ? Дандаа эрх чөлөөтэй хүмүүс. Ийм нөхдөд эрх чөлөө хэрэггүй - оронд нь чанга гар хэрэгтэй. Эдэлж чадахгүй байгаа зүйлийг хурааж авах нь зөв.
Эрх чөлөөг олж авах гэж тэмцээд ч нэмэргүй. Учир нь - эцсийн үр дүн нь адилхан:
Сайн дураараа эрх чөлөөгөө хязгаарлаж чадаж байвал эрх чөлөөг олж авч байна гэсэн үг. Зураг дээрх шиг болохын тулд ядаж л хувь хүн болж төлөвшиж, өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлсийн хэмжүүртэй болох хэрэгтэй. Эрх чөлөөний төлөө хэн нэгэнтэй юм уу ямарваа нэг системтэй тэмцдэггүй юм. Хамгийн түрүүнд өөрөө өөртэйгөө л тэмцнэ.
Энгийн зүйлээс эхэлж болно: хэрэглээнээсээ хэтэрсэн зээл бүү ав. Тансаг хэрэглээнээс татгалз. Хүмүүсийн нүдэнд гоё амьдарч буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэж бүү хөөцөлд. Оюун ухаанаа маркетингийн сурталчилгааны хэрэггүй хогноос чөлөөлөх хэрэгтэй шүү дэ. Чи заавал "амжилтанд хүрсэн хүн" шиг харагдаж байх албагүй биз дэ? Эрх чөлөөтэй хүн торны цаана ч эрх чөлөөтэй үлднэ. Хэрэв чи түүнийг авах эрхтэй болтол хөгжсөн бол түүнийг хэнч чамаас булааж чадахгүй.

No comments:
Post a Comment