16 August 2010

Кинопробы

2010.08.16 15:10
10 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтоо үзэв. Ирсэн хүн болгонд талархав.
Энэ жилийн билет ийм төрхтэй байв. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулж болно.
2010.08.14 14:40
14-ний тоглолтыг больсон байна. 15-нд ганц удаа, 18 цагаас.


2010.08.13 13:10
Нэмэгдсэн хүмүүс: Энхээ, Намсрай.



2010.08.10 10:20

Үлэмжтэй ярьлаа. Хуягаа тоглохгүй нь бараг тодорхой. Төмөрөө Иркутский центр-т 14, 15-ний өдрүүдэд тоглох юм байна. Такс 5 мянга. Суудал Үлэмж захиж байгаа.
Газар хөдөлж, галав юүлэвч тоглолт баталгаатай үзэх хүмүүс гэвэл: Үлэмж, би, Гоби ах.


2010.08.06 10:50

Одоогоор үзэх хүний тоо 6 байна. "Маст вотч" ангилалын үзвэр дэ.


2010.08.03 09:51
Ээлжит 8-р сарын 15 дөхөж байна. Цой-н дурсгалд зориулсан тоглолтыг толгой дээр тоосго гэнэт буучихгүй бол үзэх нь тодорхой. Хамт үзэх нөхдийг 10-ны өдөр хүртэл бүртгээд билет захина.
Уржинан жилийн тоглолт - тыц!
Нодинон жилиийн тоглолт - нэг, хоёр, гурав.
Үлэмжээс авсан мэдээллээр Төмөрөө энэ жил River Sounds-д тоглолтоо хийхгүй, ондоо газар тоглож байж мэдэх юм байна. Ганхуяг тоглох эсэх нь тодорхойгүй. 2-юулаа зэрэг 2 ондоо газар концерт тавих бол Хуягаа-г очиж үзэх магадлал өндөр. Тоглолт үзэх хүн миний сайн танил, ядаж Цой гэж хэн бэ гэдгийг мэддэг, намайг гэрт хүргээд өгчих чадалтай байхад хангалттай. Танихгүй хүнтэй үзэхгүй.

3 comments:

  1. тоглолтын тухай тодорхой мэдээлэлтэй болохоороо энэ постой дээрээ нэмж болох уу?

    ReplyDelete
  2. Llriin korea garaltai gutrangi uzeltei hogiin duuchnii togloltiig yu bolloo gej uzdiin.tiim l aguu bsan bol delhiid neree gargah n yaasiin bol ter muu nohoi

    ReplyDelete
  3. Өөрт тань харамсалтай боловч үнэн нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Идиотизм, дебилизм эмчлэгддэггүй юм :(

    ReplyDelete