2014.05.23. Дорнод аймаг, Халхгол сум. Ялалтын музей дээр бидний хэдэн нөхөр хүрэлцэн ирэв.
Музейн барилга сумын хувьд хангалттай томд орно. Хэр баргийн аймгийн төв ийм том музейгүй дэ. Байшингийн нүүрийг хоёр дайчин чимнэ.
Ер нь "орос - монгол" холбоос үзмэр дунд олон таарна.
Энд бас нэг орос - монголын төлөөлөл байна. Цаг хугацаа 80-аад онд буй мэт. Намайг пионер байхад л ийм хөшөө хаа сайгүй байж билээ.
2 төгрөгийн тасалбар 3000 төгрөг болж. БНМАУ-ын Соёлын яамаар гарчигласан энэ билетийг би дурсгал болгон хадгалсан. Музейн ажилтнаас тасалбарын талаар асуухад: - Социализмын үед хэвлэгдэж ирээд одоо болтол дуусаагүй нь энэ хэмээв.
Итал. Испан. Тэр жижиг унтаагуураар үзмэр гэрэлттэг байсан биз. Би 80-аад он гэж хэлээгүй юу.
Музейд төсөв хөрөнгө хүрэлцдэггүй нь илэрхий. Үзмэрүүд нь сонирхолтой боловч музейг аж ахуй талаас нь авч үзвэл нөхцөл байдал хүндхэн бололтой.
Биднийг очдог өдөр тайлбарлагч нь сургалтанд явсан байж таарсан. Тиймээс музей бүхлээрээ бидний мэдэлд шилжсэн. Өөр үзэгч байхгүй, хянагч нь камераар л биднийг харахаас бус дэргэдээс "Зураг битгий дар!" гэх боломжгүй шүү дэ.

No comments:
Post a Comment