12 August 2014

80-аад онд ямар интернэт байсан биш. Зурагтаар бас юу ч гарахгүй. Гадаад эстрадыг бүтэн сайны өдөр "Утренняя почта" нэвтрүүлгийн сүүлийн 10-15 минутанд л үздэг байв. Хааяа нэг эцэг эх гадаад дотоод явахлаараа сэтгүүл авчирна. Бусдаараа нүд нь балай, чих нь дүлий.
90-ээд он дөхөхийн хэрээр нөхцөл байдал сайжирав. Автобусны жолооч хүүхний плакат кабиныхаа арын шилэнд наагаагүй бол "мия гар" гэж тооцогдно. Хамгийн түгээмэл өлгөгддөг байсан 4 дуучин хүүхэн гэвэл: 
Сабрина.
Саманта Фокс.
Сандра.
Си Си Кетч.
Би даруухан зурагнууд орууллаа. Автобусны жолооч нар бол ерөөсөө л купальник дэмждэг байсан үе.

No comments:

Post a Comment