Нийгмийн сурталчилгаа манайд хамгийн муу чанартай, өнгө үзэмж тааруу, утга агуулга нь ойлгогддоггүй хийгддэг жамтай. Уг нь цаана нь төр засаг байгаа шүү дэ. Хувийн компаниудын бараа үйлчилгээгээ сурталчилж байгаагийн дэргэд нафталин ханхалсан, сүүлийн 30 жил байрнаасаа хөдлөөгүй эд. Арга ч үгүй биз, хэн ч энэ сурталчилгаа хүнд хүрэх үү гэдэгт анхаардаггүй, төсөвлөсөн мөнгөнд тааруулж ямарч хамаагүй зүйл гаргаад өнгөрдөгт асуудал оршино.
Жишээ болгож Говь-Алтайн Жаргалан сумын хүн эмнэлэгт харсан сурталчилгааны материалуудыг авч үзье.
Би гайхдаг юм, яагаад манайд бэлгэвчний сурталчилгааны 99% дээр эрэгтэй эмэгтэй 2 хүн дүрслэгддэг байна? Заавал дүрслэхгүй бол болохгүй юу? Ондоогоор ДОХ аюултай шүү гэдгийг ойлгуулах зам байхгүй ээ? Дүрслэгдсэн хосын 99% нь дебилдүү төрхтэй байдаг нь муу дээр муухай, муухай дээр улцангийн адил.Фото зурагнаас дүрслэх урлагруу шилжье. Мөн адил гэрэл гэгээгүй трэш.Инфографика. Сонирхолтой, товч тодорхой, ойлгомжтой, хүнд шинэ мэдлэг өгч байх ёстой зүйл. Энэ самбарнаас бол юм ойлгох гэж багагүй зовно. Ганц самбар дээр бүх мэдээллийг багтаах гэж чихсэн нь алдаа. Коридорын хананд үүнээс өөр зүйл өлгөгдөөгүй байсан. Хэд хэдэн самбар хийхэд юу нь болохгүй гэж, зай хангалттай байна шүү дэ.
02 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment