Холимог хуурганы ээлжит порц. Дурын нүх цайны газарт холимог хуурга 3000 төг.-өөс илүү үнэтэй гэдгийг сануулчихъя.
40 мянгатад олж харсан зураг. Болж байна, уран бүтээлчид нь амжилт ерөөе. Ажлын газрын дэргэд байдаг кафе. Циркийн хойд зам ганц урсгалтай байж.Хэдийгээр хийц нь больхи ч гэлээ маш зөв зүйл хийж. Балкон хог агуулах сав биш. Манайхан цонхны тавцан дээр л цэцэг тавихаас бус гадаа хэзээ ч гаргадаггүй. Зун цагт гадаа гаргах хэрэгтэй.Playboy монголд. Самбар дээрх хүүхэн ер таалагдсангүй.3,14z! Байрны фасад бузарлагсадад үхэл!Ориг.Хорооллын гэрийн орц. Цонхоороо цай цацдаг уродууд хөгжлийн шинэ үе шатанд гарч. 3,14дарасууд тараг (!!!) цонхоороо цацдаг болж. Буг чөтгөр шүгэлж гээд ямарч эргэлзээгүй цээжинд нь гадас зоох хэрэгтэй, ийм нөхдийг."Батоник" эрчээ нэгэнт авчээ.
Авто тээврийн газар. Би амьдралдаа үзсэн хамгийн үзээрийн хөшөөнүүдийн нэг энэ байна. Хэдэн миль ч билээ хүрэхлээр зам босоод ирдэг гэдэг, тэрийг дүрсэлсэн бололтой.Хамгийн сүүлийн үеийн технологи нийслэлийн гудамжнаа: шилэн, үл үзэгдэгч сандал. Жишээ: Өргөөгийн автобусны буудал.Шинэ үг: пинал. Өнгөрсөн цаг дээр "амбаардсан, жийсэн, өшиглөсөн" гэсэн утга л да. Автобусны тасалбар дээр маш жижгээр "Халаасны хулгайчаас сэргийлье" гэж бичсэн байдаг юм байна. Санал: тасалбарын ар дээр судоку хэвэл!Нууц газар. Хятадын элчингийн зүүн хойд буланд цагдаагийн будка-нуудын оршуулгын газар илрүүлсэн. Бүх цаг үеийн янз бүрийн хийцийн будка 7-8 байна лэ.6:45.
04 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment