Компьютерийн ширээ гэдэг зүйл 90-ээд онд дэлгэрч эхэлсэн. Одоо харьцангуй цөөрсөн хэдий ч интернэт кафе, сургуулийн лаборатори г.м. газар харагдаж л байдаг. Зарим гоц гойд нөхдүүд гэр орон, ажлын газартаа тавих нь бий. Ойлгох хэрэгтэй: гар нь тавиуртай, шургуулга шиг сугарч гардаг, процессор нь хөл доор, принтер дэлгэцийн дээр тавиуран дээр заларсан энэ ширээ шиг заваан харагдах, гол нь ашиглахад эвгүй зүйл хүн төрлөхтөн цөөхөн зохиосон до.
Компьютерийг (суурин ч бай, зөөврийн ч бай) энгийн 4 хөл, 1 тавцангаас бүрдэх ширээн дээр тавьж ашиглах шиг сайхан зүйл байхгүй. Заримдаа хамгийн энгийн хийцтэй зүйл хамгийн эвтэйхэн байдгийг хэзээ ч мартаж болохгүй.
06 September 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment