06 September 2012

Самбарнууд

Боломжийн сурталчилгааны самбартай компани манайд хуруу дахам цөөн. Гадны брэнд зардаг, цаанаас нь сурталчилгааны материал илгээдэг компаниуд (Наран, Ханбүргэдэй г.м.) цэвэрхэн сурталчилгаатай. Ихэнх нь ойлгомжгүй таавар шиг зүйл ичихгүй өлгөдөг. За тэгээд улсын байгууллага самбар хийж эхлэхээр жинхэнэ "кромешный 3,14zдец" ирж байгаа юм да. Энэ дунд Тасганы овооны (ихэвчлэн MNB-ийн сурталчилгаа өлгөөтэй байдаг) самбар онцгой байр суурь эзэлнэ.Жижиг газрууд өөрийн пайзыг зүгээр л тосон будаг барьж байгаад урладаг. Эсвэл хулдаасан хэвлэл аминд орно.Гуялж дундаа нэг самбартай болох нь ч бий. Яг өрөөсөн дугуйнууд: Мултипак, Засагтхан стоун, Матифаци.Катанга, круга, квадрат. Компани өөрчлөгдсөн хэдийч бараа бүтээгдэхүүн нь хэвээр үлдэж байгаа бол шинэ самбар босгож зардал гаргахгүй, нэрийг нь дараад асуудалгүй.Д, Ц г.м. гэзэгтэй үсэгнүүдийг ингэж байрлуулдаг болчихоод байгаа юм да, сүүлийн үед. Тархи толгой нь ямар гээчийн өвчин тусхаар ийм болдгийг мэдэхгүй.Самбар түрээслэгч нөхдүүд мөнгө олж байгаа юу? Олж байгаа. Заримдаа 2 захиалагчийн дунд хоосон зогсолт хийх нь бий. Тэр үед самбар үзээрийн төрхтэй болж хувирдаг.
Уг нь ядаж ийм цэвэрхэн маягаар утсаа байршуулж болноо до? Гэвч самбар хэдий чинээ том байна, эзэн нь төдий чинээ харамч байдаг бололтой. Ер нь хотын төвд самбар хэрэггүй л зүйл байгаа юм, яахав, Яармагийн зам дагуу байж болно.

No comments:

Post a Comment