Хойд хөрш Европыг дагаад вольфраман голтой чийдэн үйлдвэрлэхээ больсон. Эрчим хүчний хэмнэлттэй сүүн шил хэрэглэх юм байх. Дагаад манайд орос чийдэн зарагдахаа байв. Би үерхэлдээ үнэнч үлдэж хятад ч гэлээ дассан чидэнгээ хэрэглэсээр байгаа. Шинэ технологийн шилний удаан тодордог, гэрэл нь сүүмгэр, хэлбэр нь урод г.м.-тэй нь эвлэрэшгүй. Хэрэвзээ хятад ийм чийдэнгийн үйлдвэрлэлээ зогсоохоор шийдвэл би хүнээс мөнгө зээлээд ч болтугай Ильичийн гэгддэг энэ шийдэнг их хэмжээгээр худалдан авч жооролно. Хөвөнд өлгийдөөд төмөр авдар юм уу сейфд хийнэ.
Буйдан дээр гэдэргээ харж хэвтэнгээ зургийн аппаратаа оролдож байхдаа татаж барьж ганц хоёр кадр хийсэн юм.Хүн байранд ороод тэр даруйдаа 1 сарын дотор амжиж тохижилтийн ажлаа гүйцээхгүй бол цааш нүд дасаад, залхуураад юу ч нэмж хийдэггүй юм байна. Гэрт одоо болтол нэг ч люстр байхгүй. Надад бол үндсэндээ ингээд байж байхдаа ч болохгүй зүйл байхгүй л дэ.
10 June 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment