Энэ жил би зураг бага дарсан. 1-рт: нойр муу алхаад, ядраад юун зураг авах. 2-рт: жил болгон адилхан зураг аваад байлтай биш. 3-рт: аппараттай улс олон байв, сүүлд нь зургийг нь хуулаад авчихна гэж бодсон.
Манзушираас Цэцээ Гүнрүү алхахад өгсүүр газар бага, жимтэй болохоор зовлого бага зовдог юм байна. Замын турш чиг заагч тэмдгүүд таарсан.100 метр тутамд "километрийн шон" бас байв.Оргилд дөхөөд ирэх үед мод байхгүй болно. Тиймээс тэмдэглэгээ чулууруу шилжнэ. Шавар шавхай их болж ирэв.Талдаа 6 км орчим зам туулсан. Хамгийн сүүлд олж харсан тоо - 58.Бүрхэг өдөр таарсан нь аз. Нар учиргүй шарсан бол хэцүү.Жижиг мөндөр нэг хэсэг орж үзэв.Ургамал ногоо дэлгэрээд сайхан гэж жигтэй.Орой дээрх пайз.Би хамгийн өндөр хадан дээр нь энэ удаад авирч гараагүй. Хүчтэй салхитай, авч шидчих гээд. Аминдаа хайртай болсон байна шүү, хэ-хэ. Нөгөө талаас:
No comments:
Post a Comment