Алийн болгон дан Москва, Питерийн тухай пост нийтлэх билээ. Нодинон жилийн зурагнаас хууллаа. Монголруугаа буцдаг өдөр. 3-уулаа байсан болохоор багтахгүй байж мэднэ гээд микроавтобус таксинд дуудсан юм. Мэдээж монгол, англиар "А"-чгүй нөхөр давхиж ирсэн. Би Бээжинг сайн мэдэхгүй ч гэлээ нөхөр замаасаа хазайгаад буйг мэдэрсэн. Таксины жолоочоос болж онгоцноосоо хоцроод бүгчим Бээжинд хоноглох төлөвлөгөө бидэнд мэдээж байгаагүй. Асуусан чинь одоохон, нэг монгол хүнээс илгээмж аваад онгоц буудал хүргэж өгөх ёстой юм гэсэн утгатай зүйл бараг дохио зангаагаар ойлголцов. Аз болж төд удалгүй нэг монголтой уулзаж боодолтой илгээмж жолооч авав. Буцахдаа бол дан хулгайн новшийн замаар галзуу солиотой мэд давхисан да. Сигнал нь бол мөнхийн орилоотой. Онгоцноосоо хоцрох нь зам тээврийн осолд орсноос хавьгүй дээр тул яараад яахав, цаг бас байна гэсэн утгатай зүйл ойлгуулах гэж оролдов. Урдаас инээчихээд "бүх зүйл Ok" гэсэн шүү юм хэлчихээд давхиад байх юм. Би урд сууж явсан. Бүсээ бүсэлчихээд дотроо "Онгоц буудал дээр илгээмжээ дайх гэж оролдвол салаавч өгнө дө чамд! Юу ч дотор нь байгаа билээ" гэж бодож суув. Мансууруулах бодис байвал шууд цаазын ял шүү дэ, тиймээс илгээмж бол тоглоом биш. Найз аз болж илгээмжээ ондоо хятадуудад өгөв.
Бээжингийн шинэ терминал тамхичидын там. Гарч л тамилна уу гэхээс дотор нь кабин байхгүй.Рекламны самбар нь windows үйлдлийн симтемээр зохицуулагддаг нь илрэв.Хөөрхий МИАТ-ынхан минь.
Онгоцонд. Зурвас хархад Comedy гэж уншигдсан. Өнгө, фонт нь яг шүү.
06 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment