Хүүхдэд ном худалдаж авч өгөхдөө болгоомжтой байхгүй бол бөөн хүчирхийлэл үлгэр нэртэйгээр хүүхдүүдэд чинь хүрнэ. Хавтаснаас хараад цаана нь юу нуугдаж буйг олж мэдэхгүй нь тоогүй юм.Энэ тухайн үлгэрийн төгсгөл. Уншаад үз. Ийм завхарсан зүйлийг хэвлэх хэрэг бий юу гэдэг асуудал өөрийн эрхгүй урган гарч байна. Даанч энэ номыг уншчихаад хүүхдүүд "Аргай аргай түг, аавын толгой хага" гээд инээлдээд гүйгээд байсан юмаа. Би учрыг нь ч мэдэхгүй аавын чинь толгой хагарвал сайхан байна уу гэхээр бүр шоолж инээлдээд харайлдаад байсан. Тэгсэн харин ийм учиртай эд байж.
Хойноос ирэхдээ 2 охиндоо яг ижил матрешка авчирсан. Урд нь гэрт байсан нэг матрешка ор сураггүй алга болсон. Хага гишгэхийг нь гишгэж, гээхийг нь гээгээд дуусгасан болохоор энэ удаад шууд 2-ыг авсан. Гээж эвдлээ гэхэд дундаас нь ядаж нэг босох байлгүй дэ гэж тооцсон ухаантай. Тиймдээ ч адилхан Семеновские загварынхыг авсан. Адилханыг авахгүй бол бас булаацалдаад хэрүүлийн алим болж мэднэ. Тэгсэн хэдэн өдрийн өмнө тоглож буй процессыг анзаарч сонссон чинь гэрэл гэгээ бас бага байна. Охин ийм зүйл ярьж сууна:
- Ээ ёох, гэдэс томроод байх чинь, их л олон хүүхэд төрүүлэх нь дэ. 6-аас наашгүй бололтойдог гэсээр хамгийн томыг задалж дараачин нэгийг гаргаснаа:
- Сайн уу ээжээ, олон ихэрлэхгүй ээ, ээлж дарааллаар төрцгөөнө гэсээр 2 дахийг задална. Гарч ирсэн нь өмнөх 2-той мэндэлнэ:
- Сайн уу ээжээ, сайн уу эмээ. За одоо би төрлөө шүү гээд цааш гинжин урвал үргэлжилнэ. Матрешка жижгэрэхийн хэрээр мэндчилгээ уртсаж, мэндэлж буй ахмад үе нь мэдээж олширно. За тэгээд хамгийн жижиг нь мэндлэхдээ:
- Сайн уу ээжээ, сайн уу эмээ, сайн уу элэнц эмээ, сайн уу элэнц эмээгийн ээжээ, сайн уу элэнц эмээгийн эмээ, сайн уу элэнц эмээгийн элэнц эмээ болж байгаа юм. Би газар ном уншиж хэвтэж байхдаа дээрх бүгдийг сонсох зуур "Манжингийн үлгэр дэргэд нь гэмгүй богинохон юм байна шүү. Ямар азаар 7 салдагийг авсан юм, 9 юм уу 10 салж барьдагийг авсан бол солиорох юм байна" гэж бодож байлаа. Харин хүүд бол амар. Lego таарвал Hero factory серийн урд нь үзэгдээгүй төрхтэй нэг нөхрийг аваад л болоо. Энэ удаад Split face гэсэн шиг санаж байна, ийм нэг нөхөр цуглуулганд нь нэмэгдсэн.

No comments:
Post a Comment