23 July 2012

Ойрын ирээдүйд

Энгийн хүн өөрийн ирээдүйгээ мэдэж чадахгүй. Харин блогийн уншигч ямар мэдээлэл ойрын ирээдүйд уншихаа мэдэж чадна, хэ-хэ. Энгийн хүмүүсийн өдөр болгон нь нэг нэгнээсээ ялгардаггүй бол блог уншигчидын мэлмий өдрөөс өдөрт нээгдэж, танин мэдэхгүй нь тэлж, ядаж л хошин шогийн мэдрэмж нь дээшилдэг.Постууд ноорог хэлбэртэй, хүлээлтийн горимд байж байдаг бөгөөд шаардлагатай үед редакци ганц хоёр товч дараад нийтэлдэг юм. Зарим пост таймер дээр тавигдсан байдалтай өдрөө хүлээж байдаг. Ингэхэд, чи блогийн улаан уншигч бол эртхэн 2 мянган төгрөгөө бэлдэж байгаарай. 9-р сард 2 жилийн өмнө авсан үйлчилгээ хаагдах юм. 2 сарын өмнө санууллаа шүү найзууд.

No comments:

Post a Comment